Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч “Худалдан авах ажиллагааг зохион байгуулах тухай” А/1107 тоот захирамж гаргалаа. Захирамжийн дагуу нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих Орон сууцны хороолол доторхи гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг гаргалаа. Жагсаалтаар батлагдсан төсөл, арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт даалгалаа. Төлөвлөгөөгөөр ирэх онд 22 байршилд 3 тэрбум төгрөгийн өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийгдэх юм гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
Нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2014 онд хийгдэх орон сууцны хороололд доторхи гадна дулаан, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээний өргөтгөл, шинэчлэлтийн ажлын жагсаалтыг дараахь хүснэгтээс харна уу?
№ | Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил | Хугацаа | Төсөвт өртөг /сая.төг/ |
2014 онд санхүүжих |
1 | СХД-ийн 20-р хороо, Цэргийн хотхоны УДДТ-ийн ф250мм-ийн 1-р хэлхээний шугам сүлжээг шинэчлэн солих засварын ажил 1722 у/м | 2014 | 637.2 | 637.2 |
2 | БГД-ийн 4-р хороо 2-р хороолол УДДТ-1-ийн дараах 017.018.2а-6а байрууд хүртэл шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил 1136 у/м | 2014 | 306.9 | 306.9 |
3 | БГД 2-р хороо 2-р хороолол 33-р байрны худгаас 33.34-р байрны оруулга хүртэлх шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил. 1025 у/м | 2014 | 226.7 | 226.7 |
4 | БГД-ийн 2-р хороо 2-р хороолол УДД 8-р төвийн 2-р хэлхээ, Орон сууцны 26,27,28-р байрны гол шугамын оруулга хүртэлх цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил. 1146 у/м | 2014 | 211.9 | 211.9 |
5 | СБД 8-р хороо УДДТ-1-ийн 1-р байрны худгаас 5а байрны оруулга хүртэл 2-р хэлхээний гадна дулаан, хэрэгцээний усны 5 хос шугам солих ажил 1240 у/м | 2014 | 209.7 | 209.7 |
6 | СБД 6-р хороо 7-р хороолол 15,25-р байрны гадна дулааны шугам шинэчлэн солих, хэрэгцээний халуун хүйтэн усны шугам шинээр татах ажил 1200 у/м | 2014 | 195.7 | 195.7 |
7 | БГД 1-р хороо УДД-9-ийн хойд салааны ТК-2 худгаас 70-р байрны худаг хүртэл цэвэр ус дулаанй шугам солих ажил 711 у/м | 2014 | 118.8 | 118.8 |
8 | БГД-ийн 4-р хороо УДД-6 төвийн 1-р хэлхээний цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил. 574 у/м | 2014 | 113.4 | 113.4 |
9 | СХД 12-р хороо. УДД-1 төвөөс 3-р байр хүртэл цэвэр ус дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 800 у/м | 2014 | 102.3 | 102.3 |
10 | БГД 1-р хороо 2-р хороолол ТК худгаас 72-р байрны оруулга хүртэлх цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 838 у/м | 2014 | 102.0 | 102.0 |
11 | БГД 8-р хороо 93-р сургуулийн арын ДХ-аас 16-р байрны оруулга хүртэл гадна дулаан, хэрэгцээний усны 5 хос шугам солих ажил 375 у/м | 2014 | 99.2 | 99.2 |
12 | ХУД-ийн 2-р хороо Арьс ширний УДДТ-ийн 2-р хэлхээний гадна дулааны шугам сүлжээг солих ажил 300 у/м | 2014 | 87.5 | 87.5 |
13 | БГД 4-р хороо 2-р хороолол УДДТ-6-аас 1а,52-р байрны оруулга хүртэл ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 239 у/м | 2014 | 81.8 | 81.8 |
14 | БГД 2-р хороо УДД-12-р төвийн худгаас 5-р цэцэрлэгийн ДХ хүртэлх цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 581 у/м | 2014 | 70.6 | 70.6 |
15 | СХД 13-р хороо 1-р хороолол 11-р байрны урд худгаас 11-р байрны оруулга хүртэл цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 202 у/м | 2014 | 49.1 | 49.1 |
16 | БГД 4-р хороо 41-р байрны худгаас 42-р байрны оруулга хүртэл цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил. 416 у/м | 2014 | 49.3 | 49.3 |
17 | СБД 4-р хороо. 40 мянгат УДД-8-р төвийн хэрэгцээний халуун усны эргэлтийн шугам сүлжээг шинэчлэн солих ажил 168 у/м | 2014 | 46.3 | 46.3 |
18 | СХД 29-р хороо Драгон төвийн ард ДХ-1-ээс 22А байрны оруулга хүртэл цэвэр ус, дулааны шугам сүлжээг шинэчлэн солих ажил 314 у/м | 2014 | 42.6 | 42.6 |
19 | СБД 4-р хороо 1 дөчин мянгатын орон сууцны барилгын гадна ариутгах татуургын шугамын ажил 714 у/м | 2014 | 161.5 | 161.5 |
20 | БГД 1-р хороо 53-р байрны цуглуулах худгаас 48-р байрны цуглуулга хүртэлх гадна ариутгах татуургын шугамыг шинэчлэн солих ажил 218 у/м | 2014 | 37.7 | 37.7 |
21 | БЗД 1-р хороо 25-р байрны бохир усны шугамыг 26-р байрны цуглуулах худаг хүртэл шугам сүлжээг шинэчлэн солих угсралтын ажил 107 у/м | 2014 | 25.3 | 25.3 |
22 | БЗД 3-р хороо 30-р байрны гадна бохирын шугамын шинэчлэн солих угсралтын ажил 116 у/м | 2014 | 24.5 | 24.5 |
Нийт | 3,000.0 | 3,000.0 |