Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга П.Өлзийнаран болон салбар зөвлөлийн төлөөлөл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид зохион байгуулагдсан “Нээлттэй хаалганы өдөр”-ийн үйл ажиллагаатай танилцав.
Тус байгууллагад саатуулагдан шалгагдаж буй хүмүүсийн дийлэнх нь хулгай, дээрмийн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд насны ангиллаар авч үзвэл 25-30 насны залуучууд зонхилж байна. Мөн саатуулагдан шалгагдаж буй хүмүүсийн 80 орчим хувь нь, өмнө нь ямар нэгэн хэрэгт холбогдон шалгагдаж байсан гэх мэдээлэлтэй байна.

Эх сурвалж: Баянгол дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал
Өглөө.мн Шинэ өглөө, Шинэ мэдээлэл