Та ямар махбодид төрсөн бэ?

ГАЛ МАХБОДЬ – Хонь, Арслан, Нумын орд

Хонь, Арслан, Нум орд нь тэмүүлэлтэй, тачаалтай, урам зоригтой. Энэхүү махбодид төрсөн хүмүүс болгоомжгүй, ямагт ялалтанд тэмүүлж байдаг. Хүмүүсийг захирах удирдах дуртай. Хүсэл нь амьдралаас тасархайдуу. Түлш байгаа цагт гал нь асна. Гал эргэн тойрондоо шуналтайгаар нэвтэрдэг. Харин шинэлэг юм нь алга болонгуут унтардаг. Нэг хэвийн ажил тэдэнд тохирохгүй. Гал махбодид төрсөн хүмүүст янз бүрийн санаачлага гаргах даалгавараа хурдан өөрчлөх эрх чөлөө хэрэгтэй. Тэд зөвхөн анхдагч байхыг хүснэ. Өөрийнхөө хүч чадл ыг тооцоолж чаддаггүй. Өөрийгөө хэт өргөмжилдөг. Тэд энерги ихтэй хүмүүс.

Хонь: огцом, давилиун, ухас ухас хийсэн хэт тэмүүлэлтэй.
Арслан: итгэлтэй ба хүчтэй.
Нум: зохион байгуулалт сайтай.

Тэд бүгд маш аминч, бэртэгчин араншинтай.
Хонь ийм зантайгаа өөрөө ч ойлгодоггүй. Арслангийн аминч зан нь ухамсартай бөгөөд нөхцөл байдлыг харгалзан үздэг. Нумынх идеалист маягийн өөрийнхөө дуунд бусдыг бүжиглүүлэхийг хүсдэг. Үүнийгээ “хүмүүст ингэх нь илүү дээр” гэж үздэг.

ГАЗАР МАХБОДЬ – Үхэр, Охин, Матарын орд

Үхэр, Охин, Матар орд нь амьдралын ухаантай, нарийн нягт нямбай, болгоомжтой, зохион байгуулалтай, шүүмжлэлтэй, өөрийнхөө хуримтлал болон зорилгоо хамгаалдаг. Газар махбодид төрсөн хүмүүс эд зүйлс мөнгө төгрөгтэй харьцаж чадна. Муу тал нь хуучинсаг үзэлтэй. Дарангуйлах зан авиртай.

Үхэр: төрөлхийн ажил хэрэгч, мөнгө болон өмчтэй гамтай харьцдаг. Мөнгө цуглуулах дуртай.
Охин: зүйд нийцэхийг хичээдэг. Энэ зан нь аж ахуй эрхлэн явуулахад тустай. Аливаа нарийн ажилд чадамгай. Хамгийн үнэ цэнэтэй зүйл болох эрүүл мэнддээ ухамсартайгаар хандаж санаа тавьдаг.
Матар: мэдээллийг үндэслэн ажил хэргээ явуулдаг.

АГААР МАХБОДЬ – Ихэр, Жинлүүр, Бумбын орд

Ихэр, Жинлүүр, Хумх орд нь ухамсартай, саруул ухаантай, бүтээлч, ой тогтоол сайтай, оюунлаг. Эд зүйлс материалаг байдлаас илүү гоо үзэмжийг илүүд үзэж таашаал авдаг. Муу тал нь тууштай биш. Дээрэнгүй, дуураймтгай, завшаан хайгч нар байдаг.

Ихэр: оюун ухаан нь мэдээлэл цуглуулж дамжуулах чадварт нь илэрдэг.
Жинлүүр: санаа бодлыг харьцуулах ба тэнцвэржүүлэн үзэх чадвартай.
Хумх: хүн төрөлхтөний сайн сайхны төлөө зөн билгийн хэлбэрээр санаа бодол нь илэрдэг.

УС МАХБОДЬ – Мэлхий, Хилэнц, Загасын орд

Мэлхий, Хилэнц, Загас орд нь сэтгэлийн хөдөлгөөнтэй, зөн билэгтэй. Энэ хүмүүс их эмзэг. Сэтгэлийн хөөрөлтэй, оюун ухаанаараа биш зүрх сэтгэлээрээ амьдардаг. Бусдыг өрөвдөж хайрлаж, бусдын төлөө өөрийгөө золиосолдог.

Мэлхий: ойр дотныхоо хүмүүсийн төлөө.
Хилэнц: дайснаа ямар ч үнээр хамаагүй устгахын төлөө.
Загас: санаа бодол, мөрөөдлийнхөө төлөө.

Сэтгэл догдлуулсан, нууцлаг, романтик, гэрэл гэгээ харанхуй гэх мэт зүйлд ихээхэн татагддаг. Ус махбодитой тул хүмүүсийн сэтгэл санаа руу “урсан” орох чадвартай. Тэд хамгийн сайн зөвлөгч нар. Тэд олон ааштай, маш хувирамтгай, дотоод ертөнц рүүгээ явдаг. Бусад ордуудыг бодвол мэдрэлийн өвчинд автах талтай. Мэлхийн сэтгэлийн хөдлөл нь гэр бүл, хайр сэтгэлд илэрдэг. Хилэнцийнх гаж этгээд нөхцөл байдалд тэмүүлдэгт илэрдэг. Загасынх орчин тойронг ойлгож өрөвдөхөд илэрдэг.

Махбодь одны ордтой хэрхэн холбогддог вэ ?
Махбодийн тусламжтайгаар одны ордыг тодорхойлдог.  Нэг махбодод гурван одны орд харьяалагдана.  Тухайлбал гал махбодод: хонь, арслан, нум. Хий махбодод: хамтатгах,  жинлүүр, хумх.  Ус махбодод мэлхий, хилэнц, загас. Шороо махбодод: үхэр, охин, матарын ордныхон харьяалагддаг .  Өөрийн махбодийг мэдэх нь ордноос илүү чухал. Учир нь өөрийн зан чанар, шийдвэр гаргаж буй байдлаа сайн анхаарахад тустай юм. Тухайлбал хэн нэгний албан тушаал нь түүнийг хэн бэ гэдгийг  илэрхийлж чадахгүй. Одны ордны зурхай ч мөн адил бидний хэн болохыг илэрхийлэх тодорхой , хангалттай мэдээлэл өгч чаддаггүй. Харин махбодоор үүнийг тодорхойлж болно. Эдгээр махбодууд нь  арван хоёр жилийн ордтой холбогдож бидний одны зурлагыг тодорхойлдог ч дангаараа  дэлхий ертөнцийн бүхий л зүйлсийн талаархи мэдээллийг бидэнд өгч байдаг юм. Махбодоор  зан чанарыг тодорхойлдог. Жишээлбэл Гал бол бүтээлч, хий махбодьтой бол  дотроо бодолтой дороо суурьтайн шинж.  Ус бол  сэтгэл хөдлөл. Хий бол субстанс. Нөгөө талаас нь авч үзвэл  урам зоригийг гал, хайр дурлалыг устай,  баяр хөөрийг  хий, мөнгийг шороогоор төсөөлж  болно.

Өөрийнхөө тухай илүү ихийг мэдэх нь харилцаанд ямар тустай вэ ?
Бүх харилцааны үндэс нь өөрийгөө ойлгохоос эхэлдэг.  Хэрэв та өөрийгөө хэн гэдгийг ойлгож чадвал  бусадтай харилцахад юу чухал болохыг сайн мэднэ.  Та өөрийн мэдлэг чадвар, өөртөө итгэх итгэлээ  бусдад харуулж чадах юм.  Мөн өөрийг чинь юу аз жаргалтай болгодгийг  олж  мэднэ.  Өөрөө өөрийгөө ойлгох нь зөн совингоо хөгжүүлж , бусадтай харилцахад  илүү нээлттэй, шударга байлгадаг.

Махбодоос юу сурах вэ ?

Махбодь нь  хүний хувийн түршлага, боловсрол, соёл гээд  амьдралын бүхий л  үйл явцтай холбогдож байдаг.  Махбодийн шинжүүд өөрчлөгддөггүй ч  хүмүүсийн харилцааг тодорхойлох өөр өөр талтай.

Махбодио  мэдэх нь чухал уу?

Бид байгалийн л нэг хэсэг учираас үүнийг мэдэх нь чухал. Хүмүүс өөрийгөө нээгээгүй үедээ амьдралын төлөө тэмцэх чадваргүй байдаг. Амьдралын талаархи эдгээр ойлголт нь маш энгийн.

Сайн харилцаа тогтоохын үндэс юу вэ?
Шударга байдал болон ойлголцлыг та  хамтрагчаасаа хүсч буй  шиг тэр ч бас танаас үүнийг л хүсч байгаа. Зөн совиндоо итгэн зөв хүнээ олж насан туршийн харилцаа тогтооход цаг хугацаа шаардлагатай  тул  хүлээх хэрэгтэй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

ЗУРХАЙ: Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Аргын тооллын 2024 оны дөрөвдүгээр сарын 03. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Хилэнт эх” …