“Алтан шонхор” наадмын шилдгийн шилдгүүд

  “Монголын телевизүүдийн холбоо”-ноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Алтан шонхор” наадмын шилдгийн шилдгүүд өчигдөр тодорлоо. Энэ жилийн “Алтан шонхор” наадмын гол онцлог нь шүүгчид байлаа. Өөрөөр хэлбэл өмнөх жилүүдийн шүүгчдийн бүрэлдэхүүнд телевизүүдийн захирлууд багтдаг байсан бол энэ жилийн шүүгчдийн бүрэлдэхүүнд нэг нь ч байгаагүй юм. Ийнхүү телевизийн урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулах “Алтан шонхор” наадмын шилдгүүдийг танилцуулж байна.

Телевизийн шилдэг мэдээ- EAGLE  телевизийн  ‘’Усны үнэ’’ мэдээ, cэтгүүлч  М.Төгөлдөр  зураглаач М.Ганбаяр

Телевизийн шилдэг төсөл- UBS телевизийн “To be or not to be” төсөл

Телевизийн шилдэг графикч- TV5 телевизийн графикч   Г.ЭНХЦОЛМОН

Телевизийн шилдэг хөтлөгч-EAGLE телевизийн  хөтлөгч  Б.ЖАРГАЛМАА

Телевизийн шилдэг сэтгүүлч-  TV5 телевизийн сэтгүүлч М.АМАРБАЯР

Телевизийн шилдэг тайзны зураач- EAGLE телевизийн тайзны зураач Л.Баасан-Ёндон

Телевизийн шилдэг инженер-TV5  телевизийн инженер  Б.ОДБАЯР

Телевизийн шилдэг зураглаач- NTV телевизийн зураглаач  Х.ӨЛЗИЙБАЯР

Телевизийн шилдэг найруулагч- TV9 телевизийн  найруулагч  О.СОЁЛТ

Телевизийн шилдэг дуу оруулагч жүжигчин- TV9 телевизийн  дуу оруулагч жүжигчин   Н.ЯЛАЛТ

Телевизийн шилдэг дууны найруулагч- UBS  телевизийн  дууны найруулагч  Э.ЭРДЭНЭБАЯР

Телевизийн шилдэг хөгжмийн нэвтрүүлэг-ЭХ ОРОН  телевизийн  “СЭТГЭЛД ХОНОГШСОН ДУУНУУД” нэвтрүүлэг

Телевизийн шилдэг цэнгээнт нэвтрүүлэг- TV25  телевизийн  “ДУЭТ ДУЭЛЬ 2013” нэвтрүүлэг

Телевизийн шилдэг хүүхдийн нэвтрүүлэг- БОЛОВСРОЛ телевизийн “БОНГО” хүүхдийн нэвтрүүлэг

Телевизийн шилдэг спортын нэвтрүүлэг- NTV телевизийн “ИХ МАСТЕРЫН ТӨЛӨӨ” нэвтрүүлэг

Телевизийн шилдэг нийгэм, эдийн засгийн нэвтрүүлэг-EAGLE  телевизийн “ЭРЭН СУРВАЛЖЛАГЧ” нэвтрүүлэг

Телевизийн шилдэг нийтлэл танин мэдэхүйн нэвтрүүлэг-БОЛОВСРОЛ телевизийн  “ТАВИН САЯЫН УНАЛТ” нэвтрүүлэг

Шилдэг орон нутгийн телевиз- Орхон аймгийн MBS HD телевиз шалгарч шилдэг нь гэдгээ баталсан юм.

Санал болгох мэдээ

Уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр хүн” үзэсгэлэн дэлгэгдлээ

“Мөнгөн мод 2023” наадмын  шилдэг дүрслэх урлагийн бүтээлийн шагнал хүртсэн уран барималч Т.Даваасамбуугийн “Монгол эр …