Дахин нэг эмэгтэй биеэ бяцартал ташуур, жирмээр нөхөртөө зодуулж амиа алджээ

ger buliin hucherhiilel-ХҮҮХДҮҮДЭЭ ӨНЧРҮҮЛЭХГҮЙН ТУЛД ТЭВЧСЭЭР ДАХИН НЭГ БҮСГҮЙ ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЭЛД АМИА АЛДЛАА-

Хардалт гэх сэтгэцийн өвчин газар авч байгааг, хардалтаас болж залуус улам бүр зэрлэгшиж, үүний золиос нь охид, эмэгтэйчүүд, хүүхдүүд болсоор байна. Гэвч Монголд эмэгтэйчүүдийг хүчирхийллээс аврах, хамгаалах нэг ч байгууллага алга. Хүчирхийлэлтэй тэмцдэг гэх олон арван байгууллага байдаг ч үнэндээ хэн ч юу ч хийж чадахгүй байна. Баталгаа нь сүүлийн үед охид эмэгтэйчүүдийн хүчирхийлэлээс үүдэлтэй онц ноцтой олон хэрэг шил шилээ даран гарлаа. Тухайлбал, Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд өнгөрсөн жил нэгэн эмэгтэй нөхөртөө хутгалуулж харамсалтайгаар амиа алдсан. Талийгаач Хүчирхийллийн эсрэг төвийнхөнд удаа дараа нөхрийнхөө балмад зан, хүчирхийллийн тухай хэлж, тусламж эрсэн байдаг. Гэвч ямар нэг арга хэмжээ авч чадалгүй байсаар тэрбээр нөхрийнхөө гарт мөнх бусыг үзүүлсэн.

Мөн хэдхэн хоногийн өмнө Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд 25 настай Эрдэнэсүх гэх хартай залуугийн балмад үйлдэл олонд ил болсон. Тэрбээр эхнэртэйгээ гурван жил гаруй хугацаанд хамтран амьдарсан байдаг. Энэ хугацаанд Эрдэнэсүх эхнэрээ нүдэнд нь харагдсан эр болгонтой шахуу хардаж, өдөр бүр зодож, тарчлаадаг байсан байдаг. Малд явахдаа гэртээ хүлж орхиод, эргэж ирэхэд нь хүлээсээ тайлсан байвал “Хэн чамайг сулласан. Явалддаг хүн чинь ирж аварсан биз дээ. Тэр чинь хэн юм” хэмээн дахин зодож, ухаан алдтал нь нүддэг байсан гэдэг. Гурван жил гаруйн харгислал, хардалтын эцэст бүсгүй сэхээ авч, шүүхэд хандсанаар энэ хэрэг олонд ил болсон ч Шүүхийн шийдвэр гүйцэтгэхээр очсон хоёр ажилтныг Эрдэнэсүх буудан хөнөөсөн юм. Үүний дараахан Н.Алтанхүү гэх залуу найз охиноо 48 цагийн турш зодож, нэг ч эрүүл эрхтэн үлдээлгүй тамласны эцэст 21 настай охин амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Тэгвэл дахиад л гэр бүлийн хүчирхийлэлээс үүдэлтэй эхнэрийнхээ аминд хүрсэн хэрэг Булган аймгийн Бугат суманд өнгөрсөн долдугаар сард гарсныг ар гэрийнхэн нь бидэнд өчигдөр мэдээлсэн юм.

“ЭНЭ УДААД Л УУЧЛААД ҮЗЬЕ, ЗАСРАХ БАЙЛГҮЙ” ГЭЖ УУЧИЛСААР АМИА АЛДЛАА

Уншигч та бүхэнд өр эмтрүүлсэн, үзэн ядалт, цөхрөл, сэтгэл зовнил, нулимс амтагдуулсан бараан мэдээлэл дуулгаж байгаадаа хүлцэл өчье. Бид энэ мэт хэргийг хохирогчдын хувь тавилан, үйлийн үр юм байлгүй гээд хойш тавьж болохгүй нь. Учир нь Монголын өнцөг булан бүрт мянга мянган эмэгтэй гэр бүлийн хүчирхийлэл амсан амьдарч байна. Охид, бүсгүйчүүдэд сэрэмжлүүлэг мөн “Энэ удаад л уучлаад үзье, Засрах байлгүй” хэмээн өөрийгөө гаргуунд нь хаяж явсаар бусдын гарт алтан амиа алдаж мэдэх эхнэрүүдэд сургамж болгох үүднээс нэгэн бүсгүйн эмгэнэлт амьдралыг хүргэхээр шийдлээ.

Б.Эрдэнэбаатар талийгаач бүсгүйтэй одоогоос зургаан жил гаруйн өмнө танилцсан байдаг. Тэрбээр эрхэлсэн тодорхой ажилгүй ч түүнд хорвоогийн хамаг сайхныг амлан, хайрын үгсээр уярааж, элдэв амттан, эд зүйлс бэлэглэж, очих бүртээ хүүхдэд нь чихэр, жимс барьж очсоор нэр хүндийг олсон гэдэг. Талийгаач О-гийн дагавар хүүд… ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ!

Санал болгох мэдээ

ЦЕГ-ын ХМТ-ийн дарга, хурандаа Б.Баатархүү: 14 настай хүүгийн машин хулгайлсан хэргийг шалгаж байна

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, хурандаа Б.Баатархүү ийн мэдээлэв. Тэрээр “Тухайн хүүхэд яагаад автомашин хулгайлах …