Сүхбаатар дүүрэг: “Шашин, төрийн харилцаа ба шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” сэдэвт сургалт боллоо

imagesЭнэ жилийн хүний эрхийн өдрийг дэлхий даяар “Хүний эрхийн төлөөх 20 жил” уриан дор тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.

Манай Улсын хувьд сүүлийн 20 жилийн хугацаанд хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх асуудлаар эргэлтийн шинжтэй  өөрчлөлт гарч, төрөөс хууль тогтоомж, бодлого хөтөлбөрүүд цөөнгүй батлан гаргаж, хэрэгжүүлэх ажил хэвшиж буй хэдий ч бодит байдал дээр хүний эрхийн зөрчил гарсаар байгаа тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс уриалга гаргасан юм.

Хүний эрхийг хангах, хамгаалах, хүндэтгэх нь төр, нийгмийн болон бизнесийн байгууллага, хүн нэг бүрийн үүрэг гээд улс орон даяар төр болон төрийн бус байгууллагуудын идэвхтэй оролцоо дэмжлэгтэйгээр зохион байгуулж, тэмдэглэн өнгөрүүлэхийг уриалсан.

Сүхбаатар дүүргийн хувьд өнөөдөр иргэд, олон нийт, тэр дундаа эрх нь зөрчигдөх эрсдэл бүхий эмзэг бүлгийн иргэд, тэдэнтэй ажилладаг хорооны нийгмийн ажилтнуудыг хамруулан  “Шашин, төрийн харилцаа ба шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө” сэдвээр дүүргийн хууль, эрх зүйн мэргэжилтэн Б.Ууганбаатар, эрх зүй, тогтоол шийдвэрийн биелэлт хариуцсан мэргэжилтэн П.Булганмаа нар хамтран зохион байгууллаа.

Энэхүү сургалтаар  шашин шүтэх эрх чөлөө гэж юуг хэлэх, сүсэг бишрэл, шашны итгэл үнэмшлийн талаар, шашин шүтэх эрх чөлөөг Монголд хэзээнээс хамгаалж ирсэн тухай, төр шашны харилцаа тусгаар байх онолын тухай эрх зүйн ойлголтуудыг ойлгомжтой сонирхолтой байдлаар хүргэсэн юм.

Мөн сургалтанд оролцогчдыг “ажилгүйдлийн тэтгэмж, иргэний маргааныг шүүхээр шийдүүлэх тухай, өндөр настны тэтгэвэр, цалин хөлс…” зэрэг хууль эрх зүйн мэдээллийг багтаасан гарын авлага материалаар хангалаа.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …