Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн сурталчилгаа эхэлж цөөнгүй хоног өнгөрч буй энэ өдрүүдэд сурталчилгаа нэг нэгнээ намнасан улс төрийн хар PR цухалцах болов. Нэг нэг рүүгээ дайрсан хар мессеж ихсэж буйг ажигчлагчид хийгээд мэргэжлийн байгуулага сануулж буй юм.
Сонгуулийн сурталчилгаа нь товчхондоо бол өөрийнхөө хийсэн ажил хийгээд, хийх ажлаа олон нийтэд таниулахад оршдог. Гэтэл манай улс төрчид өрсөлдөгчөөсөө гадна өөр хамааралгүй хэн нэгнийг ч хараар будах тун муу сонгуулийн тактик явагддаг гэж байгаа юм. Энэ үйл явц ч энэ сонгуулиар өрнөх төлөвтэй байна.
Монгол Улсын энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд хамгийн хүчтэй, ялах магадлалтай нэр дэвшигч нь одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж юм. Энэ ч үүднээсээ сөрөг хүчнийхэн түүн рүү дайрах өнгө аяс харагдаад эхэлжээ. Хамгийн гол нь нэр дэвшигчийн талаарх мэдээллээсээ хальж, хавь хамаагүй хэн нэгэн рүү хар PR шидлэж буй нь сонгуулийн сурталчилгаа утгаа алдаж мэдэхээр байгааг судлаачид, ажиглагчид сануулж байна.
Тодруулбал МАН-ын зүгээс Ц.Элбэгдоржийн сонгуулийн ретингэд нөлөөлөхийн тулд АН-ын залуучуудын зүг чиглэсэн албан бус мэдээлэл байна. Намынх нь залуучуудын нэр хүндийг унагаж, нэр дэвшигчээс оноог нь булаах гэсэн сурталчилгааны нэг хэлбэр гэх үү дээ. Тухайлбал Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Х.Тэмүүжин гээд АН-ын залуу лидерүүдээр сөрөг хүчнийхэн оролдож эхэлжээ.
Саяханы нэгэн МАН-ын харьяалалтай хэвлэлд нийтлэгдсэнээс үзэхэд, “Ц.Элбэгдоржийн “Тамхины хавтага” буюу Г.Баярсайхан” гэсэн гарчигтай материал хэвлэгджээ. МАН-ын зүгээс АН-ын залуучууд руу чиглэсэн хар мессеж гэдгийг ойрынх нь эх сурвалж мэдээлж буй юм. Сонгуулийн мэргэжилтнүүдийн зүгээс тайлбарласнаар нэр дэвшигчийн ойрын найз нөхдийг нь хүртэл ийнхүү хараар будах Монголд л байдаг жишиг хэмээн томьёолж буй юм.
Г.Баярсайханы хувьд нэр дэвшигч Ц.Элбэгдоржтой нэг тойрогоос УИХ-д сонгогдон ажиллаж ирсэнтэй холбон ийнхүү доромжлох аястай мэдээлэл цацаж буйгаас харахад Монголын улс төрийн сонгуулийн сурталчилгаа эв дүйгүй, PR тун буруугаар хийгдэж байгааг гадны мэргэжилнүүд тэмдэглэсэн байна. Х.Тэмүүжинийг хуулийн шинэчлэлийн асуудлаар нь, Л.Гантөмөрийг боловсролын салбарын ажлаар нь баалах, нэр хүндийг нь унагахаар зэхэж буй мэдээлэл байна.
Мөн МАН-ын угшилтай дээрх хэвлэлд “Улс төрчдийн “нууц амраг” буюу Базарсадын Жаргалсайхан” гарчигтай нийтлэл хэвлэгджээ. АН-ын нэр дэвшигчийг улс төрийн хууччуул болох Эх орон намын Б.Эрдэнэбат, БНН-ын дарга Б.Жаргалсайхан нар дэмжихээ илэрхийлж гарын үсэг зурсан нь МАН-ынхны дургүйг нь хүргэсэн аж. Иймээс түүнд “нууц амраг” нэр хайрлачихжээ. Уг нь тэрээр МАН-д очиж аваргыг дэмжих ёстой байж л дээ. Гэтэл мань гөжүүд эр тэгсэнгүй, АН-ын зүг харайлгачихаж.
Сонгуульд ялах магадлалтай одоогийн ерөнхийлөгчийн эсрэг ийнхүү МАН-ынхан дайралт хийхдээ намынхан нь гэм зэмгүй залуучуудыг хэвлэлээр харлуулах, дэмжиж очсон нэгнийг нь “нууц амраг” гэхчлэн нэр зүүж буй нь сонгуулийн хэр оновчтой PR гэдэг дээр бодоход илүүдэхгүй болов уу.
Ардын намын зүгээс Г.Баярсайхан, Л.Гантөмөр, Х.Тэмүүжингээр тогтохгүй АН-ын залуучуудын эсрэг чиглэсэн байна.
Т.Түвшин
Ugluu.mn