УИХ-ын гишүүд хүсэлт гаргасан ч Ч.Мөнхбаяр нарыг батлан даалтад гаргахаас татгалзжээ

PhotoShare“Гал голомт” хөдөлгөөний тэргүүн Ч.Мөнхбаяр нарын 6 хүн хоригдоод багагүй хугацаа өнгөрлөө. УИХ-ын нэр бүхий гишүүд батлан даалтад гаргах хүсэлтийг дахин гаргасан гэсэн. Ямар хариу өгсөн бэ?

УИХ-ын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар,Ц. Оюунбаатар, Л.Цог нар Ч.Мөнхбаяр нарыг батлан даалтад гаргаж авах хүсэлт тавьсан. Холбогдох хүмүүс татгалзсан хариу өгсөн. Маш ноцтой гэмт хэрэг учир гадуур шалгах боломжгүй гэж мэдэгдсэн.  Үндсэндээ 4 зүйл анги тулгаж байна. Нэгдүгээрт, зандалчлах. Энэ зүйлчлэлээр бол 20-25 жилийн ял авах юм билээ. Хоёрдугаарт, галт зэвсгийг хууль бусаар олж авч хадгалсан гэдэг ангиар бас шалгаж байгаа. Энэ бол  5-10 жилийн ялтай анги л даа. Мөн бусдыг дарамталж мөнгө авсан, бас зэвсэг хэрэглэж хүн алахыг завдсан гэсэн ийм дөрвөн зүйл ангиар шалгаж байгаа.

Хоригдож байгаа хүмүүсийн бие ямар байна вэ?

Болдбаатар гэдэг хүний бие нь муу байгаа гэсэн. Өмнө нь зүрхний хагалгаанд орж байсан хүн болохоор шоронгийн нөхцөлд бүр их дордож байгаа юм билээ. Ер нь миний сонссоноор эмнэлэгийн тусламж үзүүлэхгүй байгаа гэсэн.

Танай нам Эдийн засгийн хөгжлийн болон Сангийн сайдыг огцруулах МАН-ын саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Үндэслэл нь ч МАН-ынхтай тохирч байгаа юу?

МНН Эдийн засгийн хөгжлийн болоод Сангийн сайдыг огцруулах нь зөв гэдэг дээр санал нэгдэж байгаа. Учир нь эдийн засаг асар их доройтож, улсын гадаад өр асар талийж  байна. 1990 онд манай улсын өр маш их  байсан шүү дээ. Тэр нөхцөл байдал ардчилсан хувьсгал гарах нэгэн үндэс болсон гэж түүхчид болоод улстөрчид  тайлбарладаг. Одоогоор манай гадаад өр  бараг 30 тэрбум ам.доллар болж байна. Ийм байдалд хүргэсэн хүмүүс хариуцлагаа хүлээх ёстой.

Д. Бат  

Эх сурвалж: www.aravt.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …