Оскарын наадмын таван номинацын эзэн “Хар Хун” уран сайхны киноны бүжигчид Монголын үзэгчдэд уран бүтээлээ толилуулах гэж байна.“Америкийн Бүжгийн Одод” нэртэй уг тоглолт энэ сарын 13, 14–ний өдрүүдэд Дуурь Бүжгийн Эрдмийн Театрт тоглогдох юм.
Жорж Валленчинийн шилдэг бүтээлүүд багтсан уг тоглолтын онцлох бүтээлээр “Хунт Нуур” бүжгийн жүжгийн Хар болон Цагаан Хунгийн хэсгээс Монголын үзэгчдэд хүргэх бөгөөд ДБЭТ-ын симфони найрал хөгжим болон “Арга Билэг” этно жааз хамтлаг оролцох аж.
Монголын Урлагийн Зөвлөл (МУЗ) нь дэлхийн шилдэг урлагийн бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилгоор дэлхийд алдартай Нью-Йорк Сити Балетийн Компани (New York City Ballet)-ийн найман гоцлол бүжигчдээс бүрдсэн “Америкийн Бүжгийн Одод” тоглолтыг зохион байгуулахаар ажиллаж байгаа нь энэ юм.
Тус компани нь 90 бүжигчид, 66 хөгжимчдийн бүрэлдэхүүн бүхий симфони найрал хөгжимтэй бөгөөд урын сандаа 150 гаруй бүжгийн жүжигтэй Америкийн хамгийн том бүжгийн компани юм.
www.URLAG.mn