Шинэчлэлийн Засгийн газрын “Тэтгэмж, тусламжийн хэмжээг тогтоох тухай” 2012 оны 136 дугаар тогтоолоор 2 ихэр хүүхэд төрүүлж эсэн мэнд өсгөж байгаа өрх, иргэнд нэг удаа хүүхэд тус бүрт нэг сая төгрөг, 3 ба түүнээс дээш ихэр хүүхэд төрүүлсэн бол хүүхэд тус бүрт амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж олгохоор заасан. Тиймээс 4 ихэр хүүхэд төрүүлсэн гэр бүлд 12 сая төгрөгийн амжиргааг дэмжих мөнгөн тэтгэмж нэг удаа Халамжийн сангаас олгож байна. Энэхүү тэмгэмжийг олгох ажиллагаа Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр болж Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ 4 ихэр хүүхдийн эцэг, эхэд гардуулж өглөө.
Ugluu.mn