2014 он үзэх харах юм ихтэй он болно

лого“Elle” сэтгүүлээс 2014 онд дэлхийн спорт, кино, хөгжим, технологийн сал­барт болох онцлох үйл явд­луудыг нэрлэж байна.

Сочигийн олимп ирэх сарын 6-23-нд болно

Ирэх онд спортын салбарт болох ¹1 үйл явдал буюу Сочигийн олимпийн талаар илүү үг нурших хэрэггүй биз ээ. Юутай ч хоёрдугаар сарын 6-наас эхлэн дэлхий ертөнц ОХУ-ын Краснодарын хяз­гаарт болох өвлийн ХХ их наадамд анхаарлаа хан­дуул­на.

Хөлбөмбөгийн ДАШТ сар үргэлжлэх нь

Бразилд “FIFA World Cup-2014” хөлбөмбөгийн 20 дахь удаагийн ДАШТ зур­­гаа­дугаар сарын 12-ноос долоо­дугаар сарын 13 хүртэл яваг­дана. Тэмцээний нээлт Сан-Паулу хотод болох бол шувтаргын тоглолт Рио-де-Жанейрогийн “Маракана” ста­дионд болох юм байна. Ха­рин хэний баг алтын эзэн болж, 35 сая ам.доллар хүр­тэхийг долоодугаар сарын 13-нд мэдэх боломжтой.

“Формула-1” Сочид болно

Өвлийн олимпийн наа­дам болсон Сочи хотод арав­дугаар сард спортын бас нэг томоохон үйл явдал болно. Тиймээс Хар тэнгисийн эрэг энэ жил олны анхаарлаас гарахгүй гэсэн үг. Энэ удаад “Формула-1”-ийн Гран-При уралдаан болох аж.

Жүдогийн ДАШТ найм­дугаар сард зохиогдоно

Ирэх зун буюу найм­дугаар сарын 25-31-нд ОХУ-ын Челя­бинск хот жүдогийн нийслэл болон хувирна. Энд дэлхийн хамгийн нэртэй тамирчид ирж өрсөлдөх юм.

Шекспирийн мэндэлсний 450 жил

Энэ жилийн хамгийн том ой бол Уильям Шекспирийн мэндэлсний ой юм. Манай гарагийн хамгийн нэртэй драмын зохиолчдын нэг түүний ойг дэлхий дахин сүр дуулиантайхан тэмдэглэх нь гарцаагүй.

“Оскар”-ын шагнал гар­дуулах ёслол

Улаан өнгийн хивсэн дээ­гүүр алхах ганган хээн­цэр одод, кино наадмын дээд шаг­налын ялагчдын нулим­сыг та гуравдугаар сарын 2-нд харах боломжтой.

“Биллийг устга-3”-ын нээлт

Кино ертөнцөд 2014 онд болох гол үйл явдлын нэгээр Тарантиногийн най­­­руулсан кино яах арга­гүй бичигдэнэ. Одоогоор уг кино хэдийд дэлгэцэнд га­­­рахыг нууцалж байна. Харин гуравдугаар ангид Хар Мамба (Ума Турман) 88 галзуугийн хоёроос нь өшөө­гөө авдаг аж. Асар их цус, үзэн ядалт, гайхалтай саундтрек гээд энэ кино үзэгчдийг алмайруулах нь дамжиггүй.

Леди Гага жазз

Дуучин Леди Гага “Artpop” цомгоо гаргаснаас дөн­гөж хоёр сарын дараа “Cheek to Cheek” хэмээх сонгодог жазз диск гаргахаа амлажээ. Үүнийгээ тэрбээр Америкийн поп хөгжмийн домог болсон 87 настай Тони Беннеттэй хамтарч хийх гэнэ.

“Windows XP” үйлдлийн систем тэтгэвэртээ гарна

Энэ оны дөрөвдүгээр са­­­рын 8-наас хойш “Windows XP” үйлдлийн сис­тем тэтгэвэртээ гарах нь ээ. Мэдээж та энэ сис­те­мийг ашиглаж болох ч ком­пьютерээ халдлага, ви­ру­сээс хамгаалж чадахгүй болно гэсэн үг. Тиймээс “Win­­dows 8.1” үйлдлийн сис­­те­­­мийг ашиг­­­ла­хаас өөр аргагүй.

“Google Glass” худалдаанд нэвтэрнэ

Сергей Бриний энэхүү гайхамшигт технологийг хэ­рэглэх боломж хүн бүрт бүрдэж байна. Компьютер нүдний шил ирэх хавар буюу тавдугаар сард ху­дал­даанд гарснаар агаарын тем­ператур, хөдөлгөөнт GPS, хө­төч зэрэг үйлчилгээг зэрэг авах боломжтой.

“Apple”-ийн шинэ бүтээ­лүүд

2014 оны намар тус компани хэд хэдэн шинэ бү­тээлээ танилцуулна хэ­мээн амлаж байна. Тухайл­бал “iMac” ширээний ком­пью­­терийн хэм­­нэлттэй заг­­­­­­­вар, “iPad” ухаалаг гар утас­ны ши­нэ дэлгэц, 12 ин­­­­­чийн хэм­жээтэй анхны “MacBook” зэр­гийг дурьдаж болно.

Түүнч­лэн “Apple” ком­­­­­­пани том дэл­­­гэцтэй “iPho­­­­ne”, зурагт, ухаалаг цаг зэ­рэг дээр ажил­лаж бай­гаа сурагтай.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Хүүхэд, залуучуудын театр орчимд спортын цогцолбор, тусгай сургууль байгуулна

Хүүхэд залуучуудын театр өнөөдөр Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Батбаярын “Хайрыг хайрла” уянгын драмын жүжгээр …