“Монголын сайхан бичигтэн-2013” улсын уралдаан амжилттай зохиогдлоо

Мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн “Хүмүүн бичиг” сонины газраас жил бүр уламжлал болгон зохион явуулдаг “Монголын сайхан бичигтэн-2013” улсын уралдаан амжилттай зохиогдлоо. Тус уралдаан нь 17 дахь жилдээ зохиогдож байгаа юм.  Энэ жилийн уралдаанд Баян-Өлгий, Сүхбаатар аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн 9 дүүргээс нийт 1000 шахам хүн оролцжээ.

Тэргүүн байранд:

  • 4-10-р ангийн сурагчдын ангилалд Нийслэлийн 51-р сургуулийн 9-ийн “б” ангийн сурагч С.Билэгсайхан
  • 11-р ангийн сурагчдын ангилалд  Нийслэлийн “Монген” цогцолбор сургуулийн 11-р ангийн сурагч Ц.Анударь
  • Оюутан сурагчид болон насанд хүрэгчдийн ангилалд МУИС-ийн МХСС-ийн эх бичиг судлалын 4-р ангийн оюутан Т.Түмэндэмбэрэл
  • Мэргэжлийн багш нарын ангилалд Дархан-Уул аймгийн “Одон” цогцолбор сургуулийн монгол хэл, уран зохиолын багш Б.Бүжинлхам
  • Уран бичлэгийн ангилалд Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13-р хорооны иргэн, зураач- уран бичээч Ц.Бямбажав
  • Уралдааны бичвэрийн бус ангилалд Дундговь аймгийн Сайнцагаан сумын ЕБ-ын гуравдугаар сургуулийн багш монгол хэл, уран зохиолын багш Д.Отгонсүрэн нар тус тус тэргүүн байр эзэллээ.

2000 оноос эхлэн Монгол Улсын Ерөнхий сайд нар шагналыг нь гардуулдаг уламжлал тогтсон байна.

Ph_01 Ph_02 Ph_03 Ph_04 Ph_05 Ph_06 Ph_07 Ph_08 Ph_09 Ph_10(1) Ph_10 Ph_12 Ph_13 Ph_14 Ph_15

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

Үхань хотын Ян лөү усан боомтын чингэлэг тээврийн ачааны машин батарейгаар ажилладаг

Үхань хотын Ян лөү усан боомт нь усан зам, төмөр замын тээврийг хослуулсан Хөх мөрний …