Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй хуулийн төслүүдээр иргэдийн саналыг авч байна

downloadМонгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар боловсруулж буй Нийтийн зар мэдээний тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай, Шилэн дансны тухай хуулийн төслүүдэд олон нийтээс санал авах хэлэлцүүлгийг 2014 оны нэгдүгээр сарын 13-ны өдрийн 11.00-13.00 цагт Монгол Улсын Ерөнхийлөгчийн дэргэдэх “Иргэний танхим”-д зохион байгуулна.

Хэлэлцүүлгийг Монголын Үндэсний олон нийтийн телевизээр орон даяар шууд дамжуулах бөгөөд иргэд аймаг, сумынхаа Иргэний танхимаар дамжуулан энэ хэлэлцүүлэгт оролцох боломжтой юм. Орон нутгийн Иргэдийн Хурлын ажлын алба хэлэлцүүлгийн үеэр иргэдээс гарсан санал, шүүмжлэлийг нэгтгэн 2014 оны нэгдүгээр сарын 17-ны өдрийн дотор дараах хаягаар ирүүлнэ үү.

Нийтийн зар мэдээний тухай хуулийн төсөл – g.khongortsetseg@yahoo.com

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хэмжээнд нийтийн санал хураалтаар шийдвэр гаргаж хэрэгжүүлэх, эрх зүйн хэм хэмжээ тогтоон мөрдөх тухай хуулийн төсөл –tsetseg_asuu@yahoo.com

Шилэн дансны тухай хуулийн төсөл – dorjderem@president.mn

Хэлэлцүүлэгт оролцох иргэд 262220, 264645 утсанд холбогдож бүртгүүлнэ үү.

Хуулийн төслүүд

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …