Орц: Хонины мах 300г
Помидор 2ш
Лууван 1ш
Төмс 3ш
Томатны паста 1 х/х
Гурил 300г
сонгино 1ш
сармис 2ш
цоохор майлз 3-5 иш
давс, перец
Хийх арга:
1. Гурилаа хатуувтар зуурч бэлдэнэ, зузаавтар элдээд хавтгай хэрчинэ.
2. Бүх ногоо махаа жижгэвтэр хэрчиж бэлдэнэ.
3. 4 х/х тосыг халааж сонгиноо хийж хуурна. Дээр нь махаа хийгээд 1 ц/х хар перец хийж хуураад гаргана.
4. Савандаа лууван, төмс, помидор, томатаа хийж хуурна. 2 ц/х давс хийнэ. Усаа хийж мах, цоохор майлзаа хийж буцалгана.
5. Өөр нэг саванд ус буцалгаж гурилаа хийж чанан дутуу болгож шүүж авна.
6. Буцалж буй шөлөндөө гурил, хэрчсэн сармисаа хийгээд болгоно.