Б.Балжинням: Mонгол хүний ур ухаан шингээсэн Монгол брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн зах зээлд гаргахад ойрхон байна

1543691_593649330725209_965765525_n_zps07b14d60Монголын брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбоо болон ХААИС нь хамтран хоёр талаас сургалт судалгаа үйлдвэрлэлд түшиглэсэн “Хөдөө аж ахуйн гаралтай үндэсний брэндийг” бий болгох, хөгжүүлэх төлөвшүүлэх зорилгоор хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зуралцжээ. Хамтын ажиллагааны санамж бичгийн талаар Монгол брэнд  бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн холбооны ТУЗ-ийн дарга Б.Балжиннямаас тодруулга авлаа.

– Хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах зорилго, чиглэл нь юу байв 

Сургалт судалгаа үйлдвэрлэлд түшиглэсэн “Хөдөө аж ахуйн гаралтай үндэсний брэндийг” бий болгох, хөгжүүлэх төлөвшүүлэх зорилготой юм. Энэхүү санамж бичиг нь манай холбооны хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлийн хүрээнд хийгдсэн томоохон ажил боллоо гэж үзэж байна. Хоёр талаас ихээхэн ач холбогдол өглөө. Санамж бичгийн хүрээнд зургаан талт чиглэлийг баримтлан хамтран ажиллах юм.

-Үндэсний брэндтэй болох асуудал яригдаж байна. Импортыг орлох экспортыг дэмжих чиглэлийн үйлдвэрлэл нь ХАА-н гаралтай бүтээгдэхүүн байх уу ?

Монгол орон бол өөрөө хөдөө аж ахуйн орон, манай улсад түүхий эд нь бэлэн байна. Одоо үүнийгээ түүхий буюу хагас боловсруулсанаар гадагшаа гаргах биш дотооддоо бүрэн боловсруулж өндөр өртөг шингээж гаргах, дотоодийнхоо хэрэгцээ шаардлагаа бүрэн хангах цаг үе нь ирсэн гэж ойлгож байгаа. Яг энэ чиглэлийн баялаг бүтээгч боловсон хүчнийг бэлддэг ганц ууган дээд боловсролын байгууллага нь ХААИС юм.  Тийм дээ ч бид санаачилга гарган ХААИС-ийн удирдлагууд маань дэмжиж сургалт судалгаа үйлдвэрлэлд түшиглэсэн  интерпрэнэр буюу мэдлэгийг үйлдвэрлэлд нэвтрүүлж баялаг бүтээхээр  шинжлэх ухаанч байдлаар хамтран ажиллахаар эхлэлээ тавилаа. Бодлогоор боловсон хүчнийхээ чанарын асуудалд ч илүү анхаарал тавиж олон улсын жишигт нийцүүлэн ажиллахаа ХААИС-ийн удирдлагууд ч илэрхийллээ.

– Санамж бичгийн гол баримтлах хүчин зүйл чиглэл нь юу байх вэ ?

Монгол хүний гайхамшигт оюун шингэсэн олон нэр төрлийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дэлхийн зах зээлд байр сууриа баттай эзлэхэд ул суурьтай судалгаа шинжилгээ эрдэмтэн мэргэдийн онол туршлага зөвлөмж юу юунаас чухал билээ. Тиймээс бид энэ ХААШУ-д тулгуурласан судалгаа шинжилгээнд суурилсан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг ОУ-ын чанарын стандарт технологийг өөрийн хөрсөнд буулган эрчимжүүлвэл гол баялаг бүтээх, эдийн засагт нөлөөлөгч суурь салбар болж хөгжиж чадна.

– Та бүгдийн хамтын ажиллагаанд амжилт хүсье.

Баярлалаа.

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …