Монгол Улсын бүх сум төвлөрсөн дулаан, халуун усны системтэй болох эхлэлийг энэ онд тавина

JAV_3763

2013 онд эрчим хүчний салбарт хэд хэдэн том төсөл эхлүүлсэн. Нийслэлийн эрчим хүчний гол ачааг үүрдэг ДЦС-3, ДЦС-4-т өргөтгөл хийж эхэлсэн. ДЦС-3-ын 50мВт өргөтгөлийг энэ өвлийн оргил ачааллын үеэр ашиглалтад хүлээн авах бол ДЦС-4-ийн 100мВт өргөтгөлийг 2014 оны 10 дугаар сард дуусгана. Мөн хотын зүүн бүсийг дулаанаар хангах Амгалан дулааны станцыг оны сүүлч гэхэд барьж дуусгана. Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэсэн 450 мВт чадалтай цахилгаан станц, Улаанбаатар хотын эрчим хүчний 5 дахь эх үүсвэр зэрэг олон жил яригдсан том төслүүдийг ажил хэрэг болгож байна. Сэргээгдэх эрчим хүчний анхны томоохон станцаа Төв аймгийн Сэргэлэн суманд ашиглалтад оруулж, энэ салхин станц одоо төвийн эрчим хүчний системийн ачааллаас үүрэлцэж байна. Өндөр хүчдэлийн цахилгаан дамжуулах шугамууд барьсан нь эрчим хүчний салбарын өнгөрсөн оны том бүтээн байгуулалтын нэг хэсэгӨмнөговь, Завхан аймгийг төвийн эрчим хүчний системтэй холбож, улсын хэмжээнд 1100 км шахам урт цахилгаан дамжуулах агаарын шугам татсанаар хөдөөгийн 105 сумын иргэдийн цахилгааны хангамж сайжирлаа.

Тэгвэл энэ онд Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Төв, Завхан, Говь-Алтай гэсэн 8 аймгийн төвд дулааны станц шинээр барьж, шугам сүлжээг нь шинэчилнэ. Энэ ажилд нийт 24 тэрбум төгрөг төлөвлөсөн ба нэг аймагт 3 тэрбум төгрөгөөр төслийг эхлүүлнэ. Одоогийн байдлаар 5 аймгийн төв дулааны, 4 аймгийн төв дулаан-цахилгааны станцтай, 12 аймгийн төв халаалтын зуухтай байгаа юм.

Өнөөг хүртэл уурын зуухтай байгаа сумдаа Шинэчлэлийн Засгийн газар шинээр төлөвлөн хөгжүүлж эхэлсэн. Энэ онд бүх аймагт инженерийн дэд бүтцийг нь бүрэн шийдсэн жишиг сум босгоно. Үүнээс гадна 330 суманд дулаан, халуун усаар төрийн үйлчилгээний байгууллагуудыг хангах бага оврын станц барьж эхэлнэ. Удахгүй Монгол Улсын бүх сум төвлөрсөн дулаан, халуун усны системтэй болж, захиргаа, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, дотуур байр, соёл спортын төв гээд тус тусдаа уурын зуухтай барилга байгууламжууд нэг л янданд холбогдоно.

Нийслэлд номын дуу сонсч байгаа аймаг, нийслэлийн ИТХ, Засаг дарга нартай Засгийн газрын гишүүд уулзаж, салбарынхаа өнгөрсөн оны амжилт үр дүн, энэ онд тавьсан зорилт, төлөвлөгөөгөө танилцуулж байна. Эрчим хүчний сайд М.Сономпил ийнхүү уулзах үеэрээ салбарын том төслүүдийг он дамжуулалгүй хэрэгжүүлэх, төрийн хөрөнгө оруулалтыг багасгаж хувийн хөрөнгө оруулалт оролцуулах чиглэл барьж байгааг онцлоод, хувийн хэвшлийнхэнтэйгээ хамтран ажиллахад аймаг орон нутаг санаачилга гаргахыг хүслээ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ

Ugluu.mn

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …