Нийслэлийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр хэмжиж урамшуулдаг тогтолцоог бүрдүүлэх зорилгоор нийслэлийн Засаг дарга захирамж гаргаж, нийслэлийн Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын чанар хүртээмжийн үр дүнг индексээр дүгнэх журам баталсан юм. Журмын дагуу төрийн өмчит ерөнхий боловсролын сургуулийн 11, 12 жилийн сургалттай сургуулиудын 5-р ангийн стандарт хэрэгжилтийн “Чанарын шалгалт”-ыг зохион байгуулжээ. Шалгалтад 145 бүлэг өөрийн хүсэлтээр орсон бөгөөд нийт 4 760 сурагч хамрагдаж, Монгол хэл, Математикийн шалгалт өгсөн байна. Шалгалтын дүнг гаргахдаа хичээлийн гүйцэтгэлийн хувийн үзүүлэлтээр эрэмбэлж, эхний бүлгүүдийг шалгаруулжээ. Шалгаруулатад оролцсон хүүхдүүдийн шалгалтын гүйцэтгэлийг үндэслэн багш нарын оноог дүгнэсэн бөгөөд хамгийн өндөр оноо буюу 80-аас дээш үзүүлэлттэй багшид 5 сая төгрөг, 75-80 хувийн үзүүлэлттэй багшид 3 сая төгрөг, 70-75 хувийн үзүүлэлттэй багшид 2 сая, 66-70 хувийн үзүүлэлттэй багшид 1 сая төгрөгийн мөнгөн урамшуулал олгох удирдамж гарсан байна. Энэ дагуу нийтдээ шалгалтад хамрагдсан 5 дугаар ангийн багш нараас 50 багшийг шалгаруулан, нийтдээ нэг зуун сая төгрөгийн урамшуулал олгохоор боллоо. Энэхүү урамшуулал нь анх удаа бага ангийн багш нарт өгч байгаа хамгийн өндөр мөнгөн урамшуулал гэдгийг нийслэлийн Боловсролын газраас онцоллоо.
Санал болгох мэдээ
Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив
Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …