Хөшөөтийн нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг “Мон Эн Ко” компани сул зогсолт хийх болсон талаараа ажилчиддаа мэдэгдсэн байна. Тус компанийн толгой компани болох Mongolia Energy Corporation-ийн удирлагууд энэ долоо хоногт уг шийдвэрийг гаргасан бөгөөд нийт ажилчдынх нь 50 хувиас илүү нь сул зогсолтод хамрагдахаар болсон аж. Үүнд Хөшөөтийн уурхайн ажилчид орж байгаа юм. Засгийн газраас Хөшөөт зэрэг долоон ордыг стратегийн ордод хамруулахаар УИХ-д өргөн барьсан. Тийм учраас тус компани тодорхой шийдвэр гарах хүртэл зардлаа хэмнэхийн тулд ийм үйлдэл хийж байгаа гэнэ. Түүнчлэн Засгийн газар Хөшөөтийн ордын хэдэн хувийг эзэмшинэ гэсэн санал тавихаас хамааран цаашид Mongolia Energy Corporation Монгол дахь үйл ажиллагаагаа зогсоох, эсвэл Засгийн газартай хамтран ажиллах эсэхээ шийдвэрлэх юм байна.
А.Тамир