ЦЕГ-ын бүтцийг ингэж өөрчилжээ

d0090d5664f4e9bbigЦЕГ-ын дарга Б.Билэгт албан тушаалын томилгоо хийгээд завгүй байна. Тэрээр ажлаа аваад удаагүй байхдаа томилсон баг бүрэлдэхүүнээ хуульд тааруулан өөрчилж байгаа юм. ЦЕГ-т Гэмт хэрэгтэй тэмцэх алба, Нийгмийн хэв журам хамгаалах алба, Олон нийтийн аюулгүй байдлыг хангах алба, Дотоод хяналт шалгалт-Аюулгүй байдлын алба, Судалгааны төв гэсэн шинэ бүгэц бий боллоо. Xарин 3амын цагдаагийн газар, Нийгмийн хэв журам хамгаалах газар, Хэрэг бүртгэх газрууд татан буугдаж байгаа юм. Мөн Цагдаагийн албаны тухай хуулиар ЦЕГ-ыг гурван дэд даргатай болгожээ.

Шинэ хуулийн дагуу ЦЕГ-т өмнө нь ажиллаж байсан С.Баатаржав, Ж.Ганбаатар нар дээр нэмж Д.Эрдэнэбаатарыг дэд даргаар томилсон байна. Дэд хурандаа Д.Эрдэнэбаатар өмнө нь ЦЕГ-ын Хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан. Харин ЦЕГ-ын Гэмт хэрэгтэй тэмцэх албаны даргаар Нийслэлийн цагдаагийн газрын дарга Д.Батжаргал, Нийгмийн хэв журам хамгаалах албаны даргаар хуучин дарга П.Энхтогтох, Олон нийтийн аюулгүй байдлын даргаар Дотоод цэргийн штабын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан болсон байна. Харин бусад албаны даргаа сонгож амжаагүй гэнэ. Учир нь Б.Билэгт дарга оны дараахан гадагшаа явсан бөгөөд энэ долоо хоногтоо багтан бусад албаны дарга нарыг томилох гэнэ. Татан буугдаж буй Нийгмийн хэв журам хамгаалах газар нь нийтдээ 8000 гаруй албан хаагчтай. Тэднийг аймаг, дүүргийн цагдаагийн хэлтсийн ачааллаас шалтгаалан хуваарилах болжээ. Зөвхөн бодлого тодорхойлох цөөн тооны хүмүүс ЦЕГ-таа байрлан ажиллах юм байна. Харин Нийгмийн хэв журам хамгаалах газрыг Судалгааны төвийн байр болгон ашиглахаар болсон тухай эх сурвалж мэдээлж байна. Татан буугдаж буй Хэрэг бүртгэх газар нь 50 гаруй албан хаагчтай. Энэ хүмүүсийг ч гэсэн дүүргүүдийн хэлтэст тараана гэв. Замын цагдаагийн газрын албан хаагчдыг мөн адил дүүргүүдийн хэлтэст тараах бөгөөд бодлого боловсруулагч удирдлага бүхий баг ЦЕГ-таа байрлан ажиллах гэнэ.

Энэ мэтчилэн шинээр байгуулагдаж буй албадын удирдлагууд ерөнхий газартаа байрлан ажиллах болсонтой холбогдуулан ажлын байрны орчин асуудал дагуулж байгаа учраас Ц Е Г – ынхан бууриа сэлгэхээр болжээ. Тодруулбал, Нийслэлийн цагдаагийн шинэ байранд ЦЕГ-ынхан, тэдний хуучин байранд нь Нийслэлийн цагдаагийн газрынхан орохоор болсон байна. Тэгвэл шинэ алба байгуулагдсантай холбогдуулан томилогдсон дарга нарын хуучин албанд хэн очих бол.

Одоогоор НЦГ-ын даргаар тус газрын дэд дарга Д.Батсайханаас гадна ЦЕГ-ын Захиргаа удирдлагын газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Д.Адъяабазарыг томилуулах тухай асуудал ч яригдаж байгаа гэх. Түүнээс гадна ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар дэд хурандаа Ж.Эрдэнэболдыг томилжээ. Тэрээр ЭЦГ-ын дарга, УЕП-ын туслахаар ажиллаж байсан хурандаа Ц.Жамъянсэнгээ агсны хүү юм. АНУ, Австрали зэрэг оронд мэргэжил дээшлүүлж, эрдмийн зэрэг хамгаалсан тэрбээр ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийн нэг тасгийнх нь даргаар ажиллаж байсан туршлагатай албан хаагч юм байна.

Хамгийн гол нь энэ хуулиар цагдаагийн цол хэргэмд өөрчлөлт орж байгаа. Одоо байгаа дэслэгчээс хурандаа хүртэлх хуучин цол хэвээр боловч дээр нь дээд цол нэмэгдэж буй юм. ЦЕГ-ын дарга нь комиссар, тэргүүн дэд дарга нар нь дэд комиссар, туслах комиссар гэхчилэн дээд цолтой болно. Мөн хэлтсийн даргаас дээш албан тушаалын цолтой болж байгаа гэнэ. Шинэ хуулийн дагуу цагдаагийн дүрэмт хувцас ч гэсэн өөрчлөгдөж байгаа юм байна.

Эх сурвалж: “ЗУУНЫ МЭДЭЭ” сонин

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …