Монголчуудын хамгийн их хүнс хэрэглэдэг цагаан сарын баяр хаяанд ирлээ. Үүнтэй холбогдуулан хүнсний бүтээгдэхүүний эрүүл ахуйн асуудалд холбогдох байгууллагууд ихээхэн анхаарах цаг болжээ. Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг байгууллагууд ч гэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ тавих хяналтаа дээшлүүлэх шаардлагатай байгаа юм. Сошиал орчинд хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйтай холбоотой мэдээлэлүүдээс харахад өнгөрсөн 5 сард Траст трейдийн “Царцаамаг”-аас нохойн шүдтэй адил зүйл гарчээ. Бүтээгдэхүүний орцонд үхрийн мах, гахайн өөх, амтлагч орсон хэмээн бичсэн хэдий ч ийн шүд мэт зүйл гарсан нь уг царцаамагыг нохойн махаар хийдэг юм биш биз гэсэн бодлг төрүүлж байгаа юм. Үүнийг бид сэрэмжлүүлэг болгон хүргэж байна. Иргэд та бүхэн худалдаж авч байгаа хүнсний бүтээгдэхүүнээ үйлдвэрлэсэн хугацаа болон болон чанарыг нь шалгаж авч байхыг анхааруулья.