Монголын уран нугараачид “Алтан цирк” наадмаас цом хүртжээ

Олон улсын циркийн урлагийн наадмуудаас эрэмбээрээ эхний гуравт багтдаг “Алтан цирк” наадам амжилттай болж өнгөрчээ. Сүүлийн жилүүдэд манай улсын циркчид тасралтгүйгээр оролцож байгаа энэхүү наадам Италийн Ром хотноо болсон юм.

s

“Алтан цирк”  наадамд Т.Буд багштай “BudX roses” студийн уран нугараачид урилгаар оролцжээ. Манай уран бүтээлчид тус наадмаас цом хүртжээ.

Наадмын 30 жилийн ой тохиож байгаа учраас энэ жил шилдэг уран бүтээлчдийг оролцуулж дөрвөн өдөр хүндэтгэлийн тоглолт хийж мөн Ром хотын төв талбайд циркчдийн парад зохион байгуулжээ.

эх сурвалж: урлаг.мн

Санал болгох мэдээ

“Ulaanbaatar Music Festival 2025” энэ сарын 20-ний өдөр зохион байгуулагдана

Улаанбаатар хот том хотын статустай болсноос хойш анх удаа, олон улсын жишигт нийцсэн, өргөн цар …