Гангийн үйлдвэртэй аж үйлдвэрийн цогцолбор байгуулна

e5155e8de1c5731dbigУИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хурлаар ҮХААЯ-ны холбогдох хүмүүс хүнд үйлдвэрлэлийн аж үйлдвэрлэл байгуулах тухай асуудлаар мэдээлэл хийлээ.

Сайншандад кокс химийн үйлдвэр, гангийн цогцолбор байгуулах юм байна. Учир нь гангийн үйлдвэрлэл байгуулах нь уул уурхайн салбарыг илүү ирээдүйтэй нэмүү өртөг шингэсэн бүтээгдхүүнийг экспортлох зорилт руу чиглүүлнэ гэж үзэж байна.

Судалгаагаар 2050 он гэхэд дэлхий дахинд гангийн хэрэглээ дээд цэгтээ тулбал  одоогийнхоос 2 дахин, хамгийн багадаа 50 хувь өснө гэсэн таамаглал гарчээ. Харин 2030 он гэхэд дэлхийн гангийн хэрэглээ нэг тэрбумд хүрэх бол Хятадын гангийн хэрэглээ 250 сая тонноор өсөх тооцоо гарсан байна.

Тиймээс Монгол гангийн үйлдвэрлэлээ байгуулж чадвал экспортлогч орон болох бололцоо харагдаж байна. Харин гангийн үйлдвэрлэлийг түүхий эдээр хангах гол бүтээгдхүүн болох төмрийн хүдрийн хэрэглээний хувьд ч өсөх судалгаа гарсан байна. Энэ нь төмрийн хүдэр экспортлогч орнууд болох Энэтхэг зэрэг орнууд гангийн үйлдвэрлэл рүү шилжих бодлого барьж буйтай холбоотой ажээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр арилжааллаа

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц …