Монгол туургатны хүүхдийн наадамыг анх удаа Монгол Улсад зохион байгуулахаар болжээ. Монголын туургатны хүүхдийн спортын IV наадмыг ирэх есдүгээр сарын 18-22-нд Улаанбаатар хотод зохион байгуулах юм.
Наадмыг зохион байгуулах гэрээ үзэглэх ёслолд Соёл, спорт, аялал жуулчлалын дэд сайд М.Түмэнжаргал, Биеийн тамирын бодлого зохицуулалтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Д.Сүрэнхорлоо, Спортын бэлтгэлийн төвийн захирал Б.Наранбаатар, дэд захирал Ц.Одонбаяр, Хятадын Өвөрмонголын өөртөө засах орны Спортын товчооны дарга Ши Мэй нар оролсон байна. Зохион байгуулагчид бэлтгэл ажлыг хангаж эхлээд байна.
Т.Түвшин
Ugluu.mn