Компьютер ширтсээр бүсгүй таны нүд чилж байна уу?

imagesКомпьютераас болж хамгийн түрүүнд нүд, толгой, нуруу гарын өвчин тусах магадлалтай байдаг аж. Компьютер дээр ажиллана гэдэг чинь дэлгэц ширтэнэ л гэсэн үг. Тэгэхээр дэлгэц өөрөө өнгөний нягтрал сайтай, ямар ч чичирхийлэлгүй, дүрс болон мэдээллийг өндөр чанартай үзүүлдэг байвал нүдэнд ирэх ачаалал багасна. Мэдээллийг өндөр чанартай харуулахад дэлгэцийн өөрийн хүчин чадал, чанар чансаанаас гадна цэвэр цэмцгэр байдал ч нөлөөлдөг. Өнгөний нягтрал сайтай, өндөр чанарын LCD дэлгэц дээр удаан хугацаагаар ажиллахад нүд бараг чилж өвдөхгүй байсан чинь CRT дэлгэц дээр хоёр цаг орчим суухад л нүд бүрэлзээд, толгой өвдөөд унах юм гэх хүнтэй таарч байлаа. Ингээд дэлгэцтэй холбоотой хэдэн зөвлөгөөг анхаарч уншина уу.
•    Дэлгэц дээр тоос шороо, хир буртаг, хурууны хээ огтхон ч байх ёсгүй. Нүдний шил зүүдэг хүмүүс шилээ байн байн арчаад тун цэвэр авч явдаг. Компьютерийн дэлгэц түүнтэй яг адил юм.
•    Мөн дэлгэцийн зөв байрлал хамгаас чухал. Дэлгэц танаас 350-600 мм-ийн зайтай байхаас гадна бага зэргийн налуу байж, нүдэнд бүхэлдээ шууд харагддаг байх ёстой. Дэлгэц налуу буюу гэдгэр байх нь хүзүү чилэхээс сэргийлнэ. •    Дэлгэцэндээ заавал филтер хийгээрэй. Компьютер дээр удаан суухад уруул ам хатан хуурайшиж, нүд аргаад эхэлдгийг та анзаарсан уу. Тэгвэл дэлгэцээс гарах хортой туяа тийм нөлөөг үзүүлдэг байна. Энэ бүх нөлөөг дэлгэц хамгаалагч буюу филтер өндөр хувиар бууруулдаг нь нэгэнт батлагдсан.
•    Болж өгвөл компьютерийн хамгаалалттай нүдний шил зүүж байх хэрэгтэй.
•    20 минут тутамд нүдээ байнга амрааж, дэлгэц ширтэхгүй хэсэг завсарлаж байх хэрэгтэй.
•    Хурц гэрлийн ойлт дэлгэц дээр тусаж, таны нүд рүү гялбахгүй байх дүрэмтэй. Дэлгэцийн чанх ард болон эгц урд нь цонх, буюу хурц гэрэл байхаас зайлсхий. Зайлшгүй тохиолдолд цонхны хөшиг, эсвэл дэлгэц хамгаалагч буюу филтер ашиглахаас өөр аргагүй.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …