Хятадын үйлдвэрүүдийн дотоод асуудлаас болж “Оюутолгой” зэсийн баяжмалаа нийлүүлж чадахгүй байна

оюутолгой(14)Оюутолгойн ордын зэсийн баяжмалыг урд хөршийн дөрвөн үйлдвэр, олон улсын худалдааны нэг компанид нийлүүлэх гэрээ байгуулсан ч одоогоор Хятадын зэс хайлуулах зарим үйлдвэр нь дотоод асуудлаасаа болоод  манайхаас бүтээгдхүүн авч эхлээгүй байгаа ажээ. Мөн хэзээнээс баяжмал авах нь ч тодорхойгүй байна.

Тиймээс энэ оны нэгдүгээр улиралд “Оюутолгой” компанийн агуулах дахь бүтээгдхээний нөөцийн хэмжээ нэлээд нэмэгдэх тухай “Turquoise Hill Resoureces” мэдэгджээ. Гэсэн ч энэ нь санаа зодов асуудал биш ббөгөөд ирэх гуравдугаар сараас эхлэн баяжмалаа нийлүүлээд эхэлбэл оны эцэс гэхэд агуулах дахь нөөц нь хэвийн байдалдаа орох гэнэ.

Сонирхуулахад, Оюутолгой өнгөрсөн онд 76.700 тонн зэсийн баяжмал, 157.000 унци алтны агууламжтай баяжмал үйлдвэрлэсэн байна.

Д.Биндэръяа

index

Санал болгох мэдээ

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д онцгой дэглэм тогтоолоо

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн үйл ажиллагааг Засгийн газрын хяналтад …