“Азийн загварийн 7 хоног-2014” Монголд зохиогдоно

    Zagwariin   Өнөөдөр “Blue Sky” цамхагийн 3 давхарын “Diamond” ресторанд “Азийн загварын 7 хоног Монголд” болох гэж байгаатай холбогдуулан хэвлэлийн хурал хийлээ.

       Монголын хувцас загварын болоод худалдааны ертөнцийг Азид төдийгүй дэлхийд сурталчлан таниулах “Азийн загварын 7 хоног-2014” ирэх 8-р сарын 28-31-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах аж. Өнгөрсөн жил тус загварын 7 хоног нь Япон улсад амжилттай зохион байгуулагдсан бөгөөд дэлхийн 40 гаруй орны дизайнер моделиуд оролцсон томоохон арга хэмжээ болжээ.

       Манай улсад зохион байгуулагдах уг арга хэмжээнд Азийн 30 гаруй орон, Латин америк, Дубай, Гүрж, Австрали гэх мэт 20 гаруй орон, нийт 50 гаруй орны 200 гаруй дизайнерууд болон Япон, Африк зэрэг орнуудын миссүүд хүрэлцэн ирж оролцохоор мэдэгдээд байгаа аж. Мөн арга хэмжээ зохион байгуулагдах хугацаанд тухайн орнуудын худалдаачдын үзэсгэлэн зохион байгуулагдана.

        “Азийн загварын 7 хоног”-т манай улсаас 501 модель, 5 дизайнер, 5 үсчин гоо засалч оролцох  эрхтэй бөгөөд  тус моделиуд болон дизайнер, үсчин гоо засалчдын сонгон шалгаруулалт ирэх  8-р сарын 1-нээс өмнө хийгдэх аж.

          Дашрамд дурьдахад Өнгөрсөн жил  Японд  зохиогдоход телевизээр дэлхийн 110 гаруй орны 80 сая үзэгч үзэж сонирхсон  судалгаа байдаг байна.

Б.Хайдав

index

Санал болгох мэдээ

“World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” олон улсын бүжигчдийн тэмцээн болно

НЗДТГ дэмжлэгтэйгээр “World Ballet and Dance Grand Prix Mongolia – 2024” дэлхийн хэмжээний тэмцээн Улаанбаатар …