“Цэвэр агаар” сангийн мэргэжилтэн албаны мөнгийг амин хувьдаа завшиж байжээ

a82311e8fc893072f3373c17f4eb5566_x3“Цэвэр агаар сан”-д мэргэжилтэн хэмээх албан тушаалтай Чимэд-Эрдэнэ гэж албаны мөнгийг хэрхэн аминых болгодгийг яруу тод харуулж байгаа эмэгтэй байх. Тэрээр албаны шугамаар хийгдсэн гэрээг хувийн ашиг сонирхолд нийцүүлэн, гэрээний бонус гэж нэр томъёо гарган их хэмжээний мөнгийг завшиж амташжээ. Түүний гэрээ бүрээс авдаг хувь нь тогтмолжиж, 20, 30 гэдэг тоон дээр тогтжээ.  За ингээд хувиа аваад зогсдог бол бас ч яахав гэхсэн. “Цэвэр агаар” сантай гэрээ хийх хувь хүн ч бай, байгууллага ч бай мэргэжилтэн Чимэд-Эрдэнэд их хэмжээний хахууль өгснөөр гэрээ хийж, ажил авдаг байсан байна. Түүний шунал ингээд зогссонгүй. Байхгүй юмыг зохиомлоор бий болгож, эсвэл өөртөө л илүү ашиг унаж байвал бага юмыг их болгож, их юмыг бага болгоод ч хамаагүй завшдаг байна.

Энд нэгэн жишээ дурдъя. “Цэвэр агаар сан” нь өөрийн агуулахгүй учир түрээслэдэг аж. Агуулахын хэмжээ 2000 м.кв. Харин Чимэд-Эрдэнэ гэх энэ  бүсгүй агуулахын түрээсийг 10.000 м.кв талбайн үнээр зарлагаддаг байжээ. Бүхэл бүтэн 8.000 м.кв талбайн түрээсийн мөнгө сул өгнө гэсэн үг. Ингэж л сангийн нэр дор мөнгө завшсаар… Чимэд-Эрдэнэ гэх  эл бүсгүй Архангай аймгийн харьяат бөгөөд нутгийнхаа хэдэн лам, зайран бөөг ивээн тэтгэж “ар талаа” даатгадаг гэх юм билээ. Мөн лам бөө нарынхаа хүсэлтийг ёсчлон биелүүлдэг байсан нь тэдэнд гаргаж өгсөн хуурамч банкны баталгаануудаас харж болно. Энэ мэт их хэмжээний мөнгийг завшиж байгаа байдлыг хууль хяналтынхан шалгаж тогтоосон гэж найдъя. Одоо шүүх нь түүнд тохирсон ял зэмийг нь хүлээлгээсэй дээ.

Zaluu.com

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …