Sky худалдааны төвийн гаднах талбайд цагаан сарын үзэсгэлэн худалдаа болж байна

bzdНийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраас Сар шинийн баяр болох гэж байгаатай холбогдуулан “Цагаан идээний өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдааны нээлт өчигдөр болсон бөгөөд нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа болон Чулуут сумын удирдлагууд оролцлоо.

Уг үзэсгэлэн худалдааны гол зорилго нь сүү, цагаан идээний үнийг тогтвортой байлгах үүднээс уламжлалт гар аргаар боловсруулсан сүү, цагаан идээг ямар нэгэн шат дамжлагагүйгээр хөдөө орон нутгийн малчдын гар дээрээс зах зээлийн үнээс хямд үнээр худалдаалах юм. Үзэсгэлэн худалдаа “Скай” их дэлгүүрийн гадна талбайд энэ сарын 25-ны өдрийг хүртэл үргэлжилнэ.

Дүүргийн нутаг дэвсгэрт хүн амын хүнсний хангамжийг нэмэгдүүлэх зорилгын хүрээнд Архангай аймгийн Чулуут сумын Засаг даргын Тамгын газар, Чулуут сумын нутгийн зөвлөлтэй хамтран “Цагаан идээний өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа”-г зохион байгуулж байгаа юм. Үзэсгэлэн худалдаанд Чулуут сумын 100-аад өрхийн малчид 60 орчим тонн цагаан идээг нийслэлчүүдэд хүргэхээр иржээ.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …