Хүүхдүүд “Залуу техникчдийн ордон”-оо зориулалтаар нь ашигламаар байна Сайд аа

ghgfghfgОдоогийн “Өсвөрийн залуу зохион бүтээгчдийн сургууль”, хуучнаар “Залуу техникчдийн ордон” анх 1975 онд ашиглалтад орж, эдүгээ 39 жилийг үдээд байна. Одоогоос 20-иод  жилийн тэртээ энэ ордонд “Пионер” нэртэй монголын анхны компьютер, “Мазаалай” нэртэй монголын анхны машин бүтээгдэж байсан гэдэг. Мөн 18 аймагт салбар нэгжтэй түүгээрээ дамжуулан зохион бүтээгчдийн дунд улсын чанартай тэмцээн уралдааныг зохион байгуулдаг байжээ.

Нэгэн үе шинжлэх ухаанч залуусын оюуны их уурхай, мэдсэн сурснаа туршиж зохион бүтээх гол талбар болж байсан энэ ордныг дахин сэргээн, зохион бүтээгчдийн нэгдсэн төв болгоё гэсэн уриалгыг 2012 онд Монголын Залуучуудын Холбооноос гаргаж байсан бөгөөд залуучуудын амьдрал, нийгэм, соёл хөгжлийн асуудлыг цогцоор нь шийдвэрлэхэд хийж гүйцэтгэвэл зохих 27 ажлын жагсаалтыг МУ-ын Засгийн Газрын тэргүүн Н.Алтанхуягт 2012 оны 10-р сарын 15-ны өдөр хүргүүлсэн, мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд 14 саналыг танилцуулж байсан юм. Дээрх саналуудын дунд “Залуу зохион бүтээгчдийн ордон”-г  сэргээж, үндсэн зориулалтаар нь эргүүлэн ашигладаг болгож өгөөч гэсэн санал байсан юм.

Гэвч ямар нэгэн хариу өгөөгүй таг чиг болсон энэ асуудал “Дэлхийн зохион бүтээгч хүүхдүүдийн өдөр” буюу энэ сарын 17-ны өдөр дахинhghhhhhh сөхөгдлөө. Учир нь МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат өөрийн твиттер хуудсандаа БШУ-ны сайд Л.Гантөмөрт хандан “Хүүхдүүд зохион бүтээх ордноо зориулалтаар нь ашигламаар байна” гэсэн жиргээг нисгэв.

Харамсалтай нь бас л таг чиг хэвээр. Энэ мэт зориулалтын бусаар ашиглагдаж түрээсийн нэртэй хэн нэгний мөнгө олох эх үүсвэр болж буй улсын хөрөнгөөр баригдсанбарилгууд байсаар байна.

index

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …