Эх орон телевизийн урилгаар Солонгосын жүжигчин Jing Joon Ho манай оронд ирж, өнөөдөр Чингис хаан нисэх буудалд газарджээ.
“Мафитай гэрлэсэн нь” Iris киногоороо Монголын үзэгчдийн танил болсон тэрээр 1970 онд төржээ. 1995 оноос жүжигчиний карьераа эхэлсэн тэрбээр чамгүй олон киноны гол болон туслах дүрийг бүтээсэн нэгэн билээ.
Түүнийг ямар зорилгоор манай оронд ирсэн нь тодорхойгүй байгаа ч эхний ээлжинд тэрээр монголын түүх дурсгалт газруудтай танилцах ажээ.