Өнгөрсөн шөнө Манчестер Юнайтед клубын эсрэг тоглолтод сэлгээнээс талбай дээр гарсан Челси клубын 30 настай, Испани довтлогч Фернандо Торрес өвдгөндөө бэртэл авчээ. Үүний улмаас тэрээр ирэх хэдэн долоо хоногийн тоглолтуудад оролцож чадахгүй болсон байна.
Жозе Моуриньо Улаан чөтгөрүүдийн эсрэг Торресын оронд Самуэл Это`Ог талбайд гаргасан нь ухаалаг шийдвэр байлаа. 33 настай камерун довтлогч тус тоглолтод хет-трик хийснээр өнгөрсөн жаран жилийн хугацаанд Улаан чөтгөрүүдийн хаалганд гурван гоол оруулсан Челси клубын анхны тоглогч болжээ.