Солонгосын даржин эр, асан Сон Ен Мүүний үүсгэн байгуулсан Мүүнийн шашин эдүгээ дэлхийн улс орнуудад өөрийн нөлөөгөө улам бататгахаар улайран зүтгэж байна. Тэд хүмүүсийн итгэл үнэмшлийг бага багаар өөртөө татсаар улмаар хүмүүсийг өөрсдийнхөө төлөө “үхтэл зүтгэх машин мэт” болгон “хүмүүжүүлдэг”. Мүүнийхэн шашин гэхээсээ илүүтэй Энхтайван, эв нэгдэл, ариун гэр бүл, итгэл, хайр гэсэн нэрийн дор өөрсдийнхөө бусармаг үйл ажиллагааг явуулдаг гэдэг. Амаараа ийм ариун гэгээн, сайн сайхан зүйлийг ярьдаг мүүнийхэн цаагуураа зэвсгийн наймаа, хүчирхийлэл, садар самуун, садист гэмээр үйлдлүүдийг хэрэгжүүлдэг.
Дэлхийн хөгжингүй улс орнууд тэдний бусармаг үйлдлийг нэгэнт мэдсэн болохоор Мүүнийхэнийг өөрсдийн нутагт үйл ажиллагаагаа явуулахыг хуулиар хориглосон байх нь ч бий. Тэд өдгөө хөгжлөөр буурай Ази, Африкийн зарим улс орнуудад Мүүнийхэний бодлого, үйл ажиллагаа далд хэлбэрээр нэлээд хүчтэй сурталчилж байна.Мүүнийхэн эхлээд аливаа улс орны төр засгийн эрх мэдэлтнүүдийг олон улсын хурал цуглаанд урих, хамт зоог барих, гадаадаар аялуулах, сонгуулийн үйл ажиллагааг нь далдуур дэмжих гэх мэт байдлаар тэднийг өөртөө татаж эхлэдэг. Үүний дараа тэдгээр өөрийн гар хөл болсон улс төрчдийг ашиглан тухайн улс орны нийгэм, залуучууд, хөдөө аж ахуй, эдийн засаг, соёл боловсролын салбарт өөрсдийн нөлөөгөө тогтоодог.
Мүүнийхэн шашиныхан гэж өөрсдийгөө хэзээ ч нэрлэдэггүй. Түүний оронд энх тайван, эв нэгдэл, хайр, итгэл гэх мэтийн элдэв нэрээр нэрлэгдсэн ТББ-ууд үйл ажиллагаага явуулдаг. Мүүнийхэний массыг татах гол бай нь оюутан залуучууд.Залуу хүний эрч хүч гарган шинэчлэе, өөрчлөе, хийе, бүтээе гэсэн хүсэл нь Мүүний “тоглолтын” гол талбар. Оюутан залуусын оролцоотой элдэв нэртэй сайн дурын байгууллагууд олон байх. Зорилго нь шилдэг залуусыг бэлтгэх явдал. Энх тайван, эв нэгдлийг эрхэмлэе, лидер залуус больё, манлайлагч байя, нийгэмд тулгамдаж байгаа асуудлыг залуусын оролцоотой шийдвэрлэе, хамтдаа хэлэлцэе, шилдэгт суралцья гэсэн сүржин нэр, даржин урианууд бол ихэнхдээ Мүүнийн далд бодлого бүхий ТББ-ынх. Монгол дах Мүүнийн бодлогыг хэрэгжүүлдэг төв бол бол СУИС-ийн өмнө байх Peace Building-ийн оффес юм.
Онлайн болон сошиал медиа орчинд гэхэд л тэдний цөөнгүй сайт, групп, пэйжүүд байх юм. Тэднийг танихын тулд “гараа алдалсан од мэт лого”-оор нь хялбархан мэдэж болно. Тухайлбал,
Эдгээр ТББ-уудын уриа нь нийгэмд сайн сайхныг түгээн дэлгэрүүлэх хүсэл эрмэлзлэлтэй, ирээдүйн удирдагч болох залуучуудыг боловсруулах зорилготой ашгийн төлөө бус залуучуудын байгууллага гэсэн байдаг. Мүүнийхэн ийнхүү залуучуудын өөртөө татахаас гадна элдэв ёслолын арга хэмжээ, шагнал урамшуулал, цол хэргэмээр дамжуулан шийдвэр гаргах түвшний хүмүүсийг өөртөө татдаг.
Үүний нэг жишээ гэвэл Мүүнийхэний далд байгууллагуудын нэг болох “Дэлхийн Энхийн Их Наадам” ТББ, Дэлхийн Энхтайвны зөвлөл, мөн Дэлхийн Монголчуудын чуулган, Монголын Уламжлалын академ–аас санаачлан тун удахгүй буюу 2014 оны 01-р сарын 23 -ны Пүрэв гариг 18:00-21:00 цагт Чингис зочид буудал, Өргөө танхим “PEACE AWARD 2013” ЁСЛОЛЫН АЖИЛЛАГАА-г зохион байгуулахаар болжээ.
Эл ёслолын арга хэмжээнд нийгэм, олон нийтийн дунд хүлээн зөвшөөрөгдсөн, нэр хүнд бүхий судлаач, эрдэмтэн, нийгмийн зүтгэлтнүүдийн дундаас шилдэгүүдийг нь шалгаруулж шагнал гардуулах бөгөөд шагнал гардуулах багт Б.Лхагвасүрэн /Ардын уран зохиол/, Д.Бямбасүрэн /Төр, нийгмийн ахмад зүтгэлтэн/, Х.Бат-Эрдэнэ /Алтай констракшн ХХК-ний ерөнхий захирал/, Д.Баярсайхан /Судлаач, эрдэмтэн/, Д.Нямсамбуу /Гавж, Гандан хийдийн лам/ нарын хүмүүс оролцох ажээ.
Монгол улс маань ямар дайн дажинтай байгаа биш, бидний дунд “PEACE AWARD 2013” шалгаруулаад байх шаардлага байгаа ч юм уу үгүй ч юм уу, за яах вэ шагналд дуртай хүмүүс тэр шагналаа авдаг л юм байгаа биз дээ гэхэд Монголчуудын хайрлаж хүндэтгэж явдаг Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн тэргүүтэй хүмүүс очиж “Мүүнийхэний” шагналыг гардуулаад байх нь зохистой ч юм уу даа гэсэн бодол өөрийн эрхгүй төрж байна. Бидэнд юу дутлаа гэж Мүүний шагналыг авахдаа тулаа вэ?
Улс орноо бодсон хэн бүхэн гадныханы далд бодлогын “гар хөл, уяа дөнгө” болох иймэрхүү элдвийн зүйлээс татгалзаж, алсын хараатай амьдрах цаг болжээ.
Ц.Мөнхбаатар