Дэлхийн алтны нөөц хаана байна вэ

imagesДэлхийн алтны нөөцийн ихэнх хувь 1920 онд АНУ-ын Нью-Йорк хотноо баригдсан Холбооны нөөцийн агуулахад хадгалагддаг. Уг агуулах нь газраас 24 метрийн гүнд оршдог аж. Одоогийн байдлаар тус агуулахад 368.5 тэрбум ам.долларын өртөг бүхий 6700 тонн алтан гулдмайнууд хадгалагдаж байна гэсэн тооцоо бий. Эдгээр алтны 98 хувь нь өөр орнуудын Төв банкны өмч аж. Харин үлдсэн хоёр хувь нь АНУ-ын өмч юм байна.

Үүнээс гадна дэлхийн алтны нөөцийн цөөн хувь нь Англи, Францын агуулах, нөөцийн банкуудад хадгалагддаг гэнэ.

 Тиймээс Нью-Йоркийн Холбооны нөөцийн банкийг АНУ-ын Засгийн газар, гадаадын орнуудын Засгийн газар, Төв банк болон олон улсын бусад байгууллага зэрэг үйлчлүүлэгчдийн баялгийн бүрэн итгэмжлэгдсэн хад­галагч, хамгаалагч гэж үзэж болно. Энэ банк АНУ-ын Холбооны нөөцийн системд багтдаг нөөцийн 12 банкны нэг учраас хувийн банкинд ордог. Гэхдээ бүрэн эрхтэй гэдгээрээ давуу талтай.

2013 оны хоёрдугаар сард Нью-Йоркийн Хол­бооны нөөц­ийн банкинд алтаа хадгал­уулсан Герман улс хурааж хуримтлуулсан үнэт металлаа татаж авахаар болсноо мэдэгдсэн. Тэр ч бүү хэл Францад хадгалуулсан алтаа эх орондоо татаж хадгалах гэж байгаагаа мэдээлсэн байна.

Герман улс 3000 тонн алтан гулдмай нөөцөлсөн гэдэг. Эдгээрийн ихэнх хувийг Дэлхийн хоёрдугаар дайны дараа АНУ, Англи, Франц руу зөөж, ЗХУ-ын халдлагад өртөхөөс сэргийлсэн аж.

 Эндээс харж байхад Герман улс алтаа эргүүлэн татсанаар АНУ-ын Холбооны нөөц хоосрох төлөвтэй байна. Учир нь Нью-Йоркийн банк хариуцсан алтаа санхүүгийн аливаа үйл ажиллагааг хангах зорилгоор ашигладаг. Тиймээс алтны нөөцийг хад­галах статусаа хэвээр үлдээх сонирхолтой байгаа юм.

 Харин Герман улс юуны учир алтаа буцааж авах болов. Үүнийг АНУ-ын Холбооны нөөцийн системд итгэх итгэл алдарсантай холбоотой гэж тайлбарлах хүмүүс ч байна.

 Хэрвээ гэнэтийн зүйл тохиолдвол аливаа улс орнууд Холбооны нөөцийн системээс алтаа авч чадахгүйд хүрнэ. Учир нь тэнд алтыг хадгалахдаа улс орноор нь ангилан хуваадаггүй аж. Өөрөөр хэлбэл аль алт нь хэнийх вэ гэдгийг тодорхойлох боломжгүй гэсэн үг. Тэгэхээр тус банк дампуурчихвал гадаадын Засгийн газар хадгалуулсан активаа тоо ёсоор нь авч чадахгүйд хүрнэ.

 Тиймээс ч Германы Тооцооны танхим саяхан Нью-Йоркт хадгалагдаж буй алтны нөөцийг албан ёсоор шалгаж үзэх санаачилга гаргасан юм. Санхүүгийн хямрал үүсч, үндэсний валют үнэгүйдвэл алт улс орны амьдралыг зохицуулах, гадаадын зээлдэгчдэд өрөө төлөх цорын ганц хэрэгсэл болно. Иймийн тулд Германы хийх гэж буй энэ үйлдлийн цаана санхүүгийн хямрал ойртож буй гэсэн айдас дагуулж байна. Тэгээд ч өнөө үед гол нөөц валют болох долларын ханш суларч, алт чухал үүрэг гүйцэтгэж мэдэхээр болжээ.

ugluunuu_sonin_logo2

Санал болгох мэдээ

Монгол Улсын гадаад валютын албан нөөц 4,3 тэрбум ам.долларт хүрлээ

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга …