Саяхан л Монгол улс гурван саядах иргэндээ 3 сая төгрөг өгч, байр бэлэглэх тухай яриа гараад байгаа. Гэтэл Хүн ам, хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ эмэгтэйчүүдийг “…Төрөхөө болиод хэзээ эмнэлэг, цэцэрлэгтэй болсон цагтаа төрнө гээд л хүлээгээд хэвтэж байхгүй юу даа” хэмээн жиргэж тэнэгтэв.
Төрөх эмнэлэг, хүүхдийн цэцэрлэг хүрэлцэхгүй байгаа нь үнэн ч иргэдээрээ ингэж тохуу хийсэн нь иргэдийн дургүйцлийг хүргэлээ. Битгий төр биш та бүхэн “Монголын үрсээ мянга түм болго. Бид цэцэрлэг, сургууль, эмнэлгээр хангах болно” гэж хэлэх ёстой сайд ийм зүйл хэлээд сууж байж болох уу?