“Сар шинийн өнгө” ахмад уран бүтээлчдийн үзэсгэлэн гарна

dМорин жилийн хамгийн анхны үзэсгэлэнг “Маршал” уран зургийн галерей, Монголын Урчуудын Эвлэлийн Хороо, Монголын Монументал Урлагийн Үндэсний Нийгэмлэг хамтран “Сар шинийн өнгө” ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг хоёрдугаар сарын 3-нд буюу Билгийн тооллын шинийн 4-ний 15:00 цагт зохион байгуулахаар болжээ.

1942 онд Монголд мэргэжлийн дүрслэх урлагийн байгууллага байгуулагдсанаас хойш 70 гаруй жилийг үджээ. Өнгөрсөн 70 гаруй жилийн түүхийг оюуны болон гарын ураараа урлан бичилцсэн ахмад уран бүтээлчид өдийг хүртэл бийр будагаа нийлүүлэн бүтээлээ туурьвисаар байгаа аж. Тиймээс эдгээр 11 ахмад уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэнг цаашид уламжлал болгон зохион байгуулах юм байна.

 C.Алтангэрэл /МУЭ-ийн гишүүн зураач/

Ч.Батмөнх /Урлагийн гавьяат зүтгэлтэн/

Ц.Байды /Урлагийн гавьяат зүтгэлтэн/

Г.Дунбүрээ /Урлагийн гавьяат зүтгэлтэн/

З.Доржжанцан /МУЭ-ийн гишүүн зураач/

Д.Мөнх /Урлагийн гавьяат зүтгэлтэн/

Н.Оросоо /МУЭ-ийн гишүүн/

П.Цогзол /Урлагийн гавьяат зүтгэлтэн/

Б.Чогсом /МУ-ын ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Франц улсын ардын зураач/

Э.Сүхээ /Урлагийн гавьяат зүтгэлтэн/

Х.Содномцэрэн /МУЭ-ийн шагналт зураач/

Санал болгох мэдээ

Монголын boyband хамтлагууд “Take Off” хамтлагийн “Уучлаач хайрт минь”, “Гүнж” дууг шинэчлэн дуулжээ

“Take Off” хамтлагийн 20 жилийн ой 2024 онд тохиож байна. Тус хамтлагийн уран бүтээлчид ойгоо …