600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барина

indexТэвшийн говийн хүрэн нүүрсний уурхайг түшиглэн 600 мВт-ын хүчин чадалтай цахилгаан станц барихаар болжээ. Тус уурхай нь Дундговь аймгийн Сайнцагаан суманд байрлах бөгөөд Монгол Улсад эрчим хүч нийлүүлэх хамгийн том цахилгаан станц болох юм.

Станцыг нэг тэрбум 35 сая ам.долларын санхүүжилтээр барьж байгуулахаар тооцсон. Гэсэн ч энэ мөнгө бага нэмэгдэх магадлалтайг “Могул Пауэр” компаниас мэдээлсэн байна. Станц барих хөрөнгө оруулалтыг олон улсын хөрөнгө оруулагчдаас босгохоор ажиллаж байгаа аж. Станц барьсан зардлыг 15 жилийн хугацаанд нөхөх урьчилсан тооцоог гаргасан. Санхүүжилттэй холбоотой гэрээ, хэлцлүүдээ хийж дуусгавал барилгын ажлыг энэ онд багтааж эхлүүлэх юм байна.

index

Санал болгох мэдээ

Э.Батшугар – Эрүүл мэндийн сайд уу, эмийн бизнес эрхлэгч үү?

Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайдаар томилохдоо Ерөнхий сайд Н.Учрал нэгэн чухал тайлбар …