“Шуранхай” хамтлагийн дуучин Г.Эрдэнэчимэг хэмээх оюутан ахуйдаа миссийн тэмцээнд орж явсан, бие хаа, царай зүс сайтай бүсгүй дуучин С.Жавхлантай сууснаасаа хойш стил имижээ эрс өөрчлөөд байгаа.
Хаа ч явсан үндэсний хувцсаараа гоёж, нүүрээ ч будахаа больсон түүний монголжингоо төрхийг эхэндээ хүмүүс гайхаж хүлээж авч байсан бол одоо дасч, даган баясаж эхэлж байгаа бололтой.
Загвар өмсөгч Б.Бадамцэцэг гэхэд л Г.Эрдэнэчимэгийнхтэй адилхан загвартай дээлээр гоёсон зургаа цахим хуудаснаа дэлгэж гайруулаад амжив.
Энэ мэтээр сар шинийн өмнөхөн С.Жавхлангийн эхнэрийн стил моданд орж, хүннү захтай, богино загварын монгол загварын дээл эрэлт хэрэгцээтэй байх бололтой.