1. Андреж Пежик: Серби Австралийн эрлиз модель тэрээр эрэгтэй эмэгтэй аль аль хувцас өмсдөг алдартай нэгэн юм. Түүнийг эрэгтэй эсвэл эмэгтэй гэдэг дээр хүмүүс байнга л ам зөрж байдаг ч тэр яахын аргагүй эрэгтэй. Андреж ямар ч эмэгтэй хараад атаархам тийм төгс сайхан бие галбир, зөөлөн булбарай арьстай нэгэн юм. Сонирхуулахад, тэрээр 2011 онд явуулсан “Дэлхийн хамгийн хүсэмжит 100 эмэгтэй” онлайн судалгаагаар 98-д орж байсан бол “Шилдэг 50 эрэгтэй модель”-ийн 18-д орсон байна.
2. Лий Т: Бразил модель Лий Т буюу жинхэнэ нэр нь Лиендро Герезо. 1981 онд төрсөн тэрээр транссексуал гэдгээ хэнээс ч нуудаггүй. Өдгөө алдарт Givenchy загварын ордны моделиор ажилладаг.
3. Клаудиа Чарриез: Түүнийг эрэгтэй байсан гэдэгт итгэхэд ч бэрх. Яаж ийм сайхан галбиртай байдаг байна аа гэж дуу алдам. Олон улсын хэмжээний загвар өмсөгч тэрээр анх 2008 онд America’s Next Top Transsexual Model шоунд оролцож ялагч болсноор түүний загварын ертөнцийн гараа эхэлжээ.
4. Исис Кинг: 1985 онд Даррел Уолс АНУ-д мэндэлжээ. Гэвч тэр одоо Исис Кинг хэмээх алдартай загвар өмсөгч болсон.
5. Флоренса Дө Ла Ви: 1976 онд Роберто Карлос Тринидад хэмээх хүү мэндлэж байсан ч хожим Флоренса Дө Ла Ви хэмээх алдартай жүжигчин, загвар өмсөгч болжээ. Одоо тэр нөхөртэй бөгөөд хоёр ихэр хүүхдийн ээж болсон.
6. Сирапассорн Аттякорн: 2011 оны “Дэлхийн Трансжендерүүдийн мисс” шалгаруулах тэмцээний ялагч. Үүнээс хойш алдартай болсон.
7. Чамила Асанка: Шриланк модель Ака Чами буюу Асанка
8. Каролин Тула Коссей: Анх Берри Кеннет Коссей нэртэй байсан. Play Boy сэтгүүлийн алдартай модель. Жемс Бонд цувралд хэсэгхэн хугацаанд дүр бүтээсэн. Тэр “Би Бол эмэгтэй хүн” гэж хэлэх дуртай.
9. Роберта Клөүс: Бразилын нэрт модель. 1989 онд хүйсээ солиулах хагалгаанд орсон. Одоо түүнийг Бразилын хамгийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийн нэгд зүй ёсоор үнэлэдэг.
10. Малика: Хүйс солиулах мэс засалд 4 удаа орсон. 2011 онд Энэтхэг улсаа төлөөлөн анх удаа дэлхийн трансженедерчүүдийн мисс шалгаруулах тэмцээнд оролцсон.