Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ Токио болон Бээжингийн хоорондох хурцадмал байдалыг Дэлхийн нэгдүгээр дайны өмнөх Их Британи ба ХБНГУ-ын харилцаатай харьцуулан авч үзжээ. Тэрээр энэ бодлоо Давос хотноо болсон Дэлхийн эдийн засгын Форум дээр илтгэсэн байна. Харин Ерөнхий сайд Йошихид Сугагын хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ “Абэ хоёр улсын хооронд дайн байж болшгүй гэсэн утгаар хэлсэн” хэмээн залруулга хийсэн байна. БНХАУ-ын талаас мөн хариу тайлбар хийсэн юм. Хятад улсын Гадаад хэргийн сайд хариу тайлбар хийхдээ “Японы удирдагчид одоогийн байдлыг түүхтэй холбон авж үзсэн нь тохиромжгүй юм. Япон улс 2 улсын харилцааг Британи ба ХБНГУ-ын харилцаатай харьцуулахын оронд, Япон улс Дэлхийн 1дүгээр дайны өмнө болон түүний дараа ямар үйлдэл хийж байснаа дахин нэг тунгаах нь зүйтэй ” хэмээн хэлжээ. Токио болон Бээжингийн хоорондын хурцадмал асуудал нь Хятадын Өмнөд тэнгис дэх эзэнгүй аралын нутаг дэвсгэрийн маргаанаас үүдэлтэй юм. Энэхүү маргаан нь өнгөрсөн оны сүүлээр эхэлсэн билээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард Хятад улс агаарын довтолгооноос хамгаалах бүс хүртэл бий болгож, Дэлхийн агаарын шүүхээс нислэгийн чиглэлээ мэдээлж байхыг хүссэн юм.
Санал болгох мэдээ
“Парис 2024” олимпын наадмын медалийг танилцуулав
Зуны олимпын XXXIII наадам ирэх долоодугаар сарын 26-наас наймдугаар сарын 11-ний өдрүүдэд Францын нийслэл Парис …