“SK” компанийн орлого огцом нэмэгджээ

indexСанах ойн чип үйлдвэрлэлээрээ дэлхийд хоёрдугаарт бичигддэг “SK Hynix” компанийн дөрөвдүгээр улирлын ашиг шинжээчдийн таамгаас өндөр гарсан байна.

Өнгөрсөн 12 дугаар сарын эцэс хүртэлх гурван сарын хугацаанд тус компанийн ашиг өмнөх оны мөн үеэс 4.5 дахин нэмэгдэж, 788.8 тэрбум вон буюу 731 сая ам.долларт хүрсэн нь эдийн засагчдын таамгаас 44 хувиар давсан үзүүлэлт боллоо.

Ийнхүү “SK Hynix”-ийн ашгийн хэмжээ огцом нэмэгдэхэд өнгөрсөн есдүгээр сарын 4-нд Хятад дахь үйлдвэрт нь гарсан галын улмаас ухаалаг төхөөрөмжийн чипний ханш 19 хувиар өссөн аж. Мөн өнгөрсөн улиралд тус компанийн гол түнш болох “Apple” болон “Sony” корпорацийн ухаалаг гар утсанд зориулсан санах ойн чипний эрэлт нэмэгдсэн нь ашгийн хэмжээнд нь эергээр нөлөөлсөн байна.  

index

Санал болгох мэдээ

ОХУ-ын генерал Финал Сарваровын амь насыг хөнөөжээ

Москвад цагын өмнө бөмбөг дэлбэрч, ОХУ-ын Зэвсэгт хүчний Жанжин штабын шуурхай албаны тэргүүн, дэслэгч генерал …