Дэлхийн хамгийн үнэтэй биетэй “эмэгтэй”

trans (5)Америкийн транссексуал Аманда Лепор бол 17 насандаа хүйсээ солиулж, улмаар маш олон удаагийн гоо сайхны хагалгаанд орсон нэгэн.  Хорвоо дээр эр хүн болон ирж Арманд хэмээх сонсголонтой нэрийг эцэг эхээсээ авсан тэрээр 11 настайдаа хүйс солиулах мэс заслын талаар нэвтрүүлэг үзээд л санаа бодол нь өөрчлөгджээ. Тэр цагаас хойш Арманд хүү шиг хувцаслахаа больж, эмэгтэй хүүхэд шиг хувцаслан сургуульдаа явж эхэлсэн байна.

Харин сургуулийн захиргаанаас түүнийг ийм байдалтайгаар харагдахыг хориглосноос хойш тэрээр гэрийн багш авах болжээ. “Хагалгаа хийлгэхээс өмнө, эрэгтэй хүүхэд шиг хувцасладаг байхад ч хүмүүс намайг охин гэж боддог байсан. Ангидаа хамгийн бага нь байсан намайг зарим багш нар ч хэн гэдгийг минь ойлгодоггүй байв. 13 настайгаасаа би үсээ ургуулж, хиймэл сормуус наан, нүүрээ будах болсон. Хүүхдүүд намайг шоолж, доромжилж байсан ч энэ нь намайг улам зоригжуулж, зорилгодоо хүрэхэд тусалсан” гэжээ.
15 настайгаасаа тэрбээр бүжигчдийн хувцас урлаж эхэлсэн бөгөөд олсон мөнгөө хууль бус дааврын бэлдмэл олж авахад зарцуулдаг байжээ. Үүний дараа түүний биед өөрчлөлт гарч эхэлснийг анзаарсан эцэг эх нь Лепорыг сэтгэл зүйч дээр дагуулж очжээ. Тэнд түүнийг транссексуал хэмээн оношлосон байна. Ингээд сэтгэл зүйч түүнд албан ёсны худалдаалах зөвшөөрөлтэй дааврын бэлдмэл авахад нь тусалж, 15 настайдаа гоо сайхны мэс засалч эртэй болзох болсон байна.

Чухам гоо сайхны мэс засалч найз нь түүнд хамрынхаа хэлбэрийг өөрчлөх анхны мэс заслыг нь гардан хийж өгчээ. Ингээд 17 нас хүрэхэд тэрээр хүйсээ солиулж амжсан байв. Аманда Лепор гурван удаа хөхөө томруулж, өгзгөндөө силикон шахуулж, нүднийхээ хэлбэрийг хоёр удаа өөрчилж, ботокс шахуулж, уруулаа томруулж, доод хавиргаа авахуулах замаар бэлхүүсээ нарийсгасан юм. Түүнээс гоо сайхны бүх хагалгаандаа нийт хэдийг зарцуулсан бэ гэсэн асуултанд “Намайг дэлхийн хамгийн үнэтэй биeтэй эмэгтэй гэж зүгээр ч нэг нэрлээгүй юм шүү” хэмээн ярьжээ.

trans (6)trans (3)trans (7)536285_10150684228338197_971435806_n

8806_10151530500088197_37698990_n

538630_10151250197468197_1972582248_n

268433_10151250189883197_1548390538_n523032_10151128658138197_1288956541_n

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …