Амьдралын ханиараа энгийн хүмүүсийг сонгосон алдартнууд

Мэтт Дэймон баарны үйлчлэгийг сонгожээ
Дэлхийд нэрээ цуурайтуулсан алдартнуудын гэр бүл ямар байдаг бол. Тэд ч бас амьдралын ханиараа алдартай хэн нэгнийг сонгодог юм болов уу. Тэгвэл Холливудын 17 алдартан амьдралын ханиараа энгийн нэгнийг сонгосон сонирхолтой мэдээллийг “Businessinsider”-ийнхэн мэдээлжээ. “Боурн”, “Ангууч” зэрэг киногоороо дэлхийд нэрээ гаргасан Холливудын алдарт жүжигчин Мэтт Дэймон 2003 онд Маяамигийн арал дээр нэгэн бааранд Лусиана Барросотой танилцсан нь ирээдүйн гэрлэлтийнх нь үндсийг тавьжээ. Тэрээр тухайн үед “Stuck on You.” Хэмээх инээдмийн киноныхоо зураг авалтад явж байжээ.  Харин Барросо бол баарны үйлчлэгч нэгэн байж. Харин Дэймон тэр үед киноны багийнхантайгаа ажлын алжаалаа тайлахаар сууж байсан хэрэг л дээ. 2005 онд гэрлэлтээ баталгаажуулсан хос өдгөө дөрвөн охины хамт аз жаргалтай амьдарч байна. Дэймон “Гуардиан” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хань минь л дэргэд байхгүй бол би өөрийгөө төсөөлж чаддаггүй” гэж хэлсэн нь бий.
Марсиа Кросс цэцгийн дэлгүүрт…
“Яахаас ч буцахгүй эзэгтэй нар” киноноос ихээхэн алдар хүнд хүртсэн жүжигчин Марсиа Кросс нөхөртэйгөө цэцгийн дэлгүүрт танилцсан гэвэл та итгэх үү. Анх танилцаад л өнөөх зоригт эр олон зуун цэцгийн баглааг бэлэг болгон барьсан гэдэг. Түүний нөхрийг Том Махони гэдэг. Лос Анжелосын үнэт цаасны брокер тэрээр 2004 онд цэцгийн дэлгүүр байгуулжээ. Хосууд танилцсанаасаа хойш хоёр жилийн дараа гэрлэсэн байна. Нэгэн удаа “Poeple” сэтгүүл Кроссоос “Таны гоо сайхны нууц юу вэ” гэж асуухад “Гоо үзэсгэлэн аз жаргалаас эхтэй гэж би боддог. Хүмүүсийн нэгнээ хайрлаж буй сэтгэл гоо үзэсгэлэнг бий болгодог. Ханийн минь намайг гэсэн хайр сэтгэлийг минь дүүргэдэг болохоор тэр байх” гэж хариулжээ.
Патрик Дэмпси үсчинтэйгээ гэрлэжээ 
Патрик Дэмпси “Грей эмчийн найзууд” киноны гол дүрийг бүтээсэн тэрээр эхнэрээрээ өөрийн үсчин бүсгүйг сонгосон байх юм. Жуллиан Финк хэмээх үсчин бүсгүй Дэмпси өмнө нь шалан дээр сөгдөн сууж гэрлэхийг гуйх хүртэл огт итгээгүй явжээ. Тэд бие биедээ ухаангүй дурлацгаасан байв. Гэвч гэрлэхээсээ өмнө гурван жил болзсон тэд хэн хэн нь өмнө нь харилцаатай байсан нь нууц биш юм.
Жефф Бриждс зөөгчтэй гэрлэжээ 
Оскарын шагналт жүжигчин Жефф Бриджс Сусан Гестон хэмээх зөөгч бүсгүйтэй гэрлэсэн юм. Тэрээр “Rancho Deluxe.” киноны үеэр зөөгч хийж байсан юм байна. “Би уулзах бүртээ л түүнийг болзоонд урьж, эсвэл ямар нэг юм асуухыг хүсдэг байсан. Харин тэр дандаа л “Үгүй” гэж хариулдаг байсан шүү” хэмээн Жефф ярьжээ. Энэ хос 35 жилийн турш амьдралаа холбосон билээ.
Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …