“Ice Top”-ын Хаагий СТА болж, фэн залуу тайзан дээр нь нүцгэлжээ

“Ice Top” хамтлагийн залуус “Цагаан сар”-ын шинийн 2-нд буюу энэ сарын нэгний өдөр “UB Palace”-ын их танхимд “Best of Ice top” нэртэй тоглолтоо хийсэн билээ. Эл тоглолт нь тус хамтлагийнхний хувьд сүүлчийн тоглолт юм.

Угг тоглолтын үеэр Нийслэлийн соёлын газрын дарга Б.Батцэнгэл тус хамтлагийн дуучин Хаагий буюу Э.Хатанбаатарт “Соёлын тэргүүний ажилтан” цол гардуулан өгчээ.

Харин Хаагий энэхүү бачрт мөчөө үзэгч фэнүүдтэйгээ хуваалцахдаа “Ийм сайхан эрхэм, хүндтэй шагналын эзэн болсондоо сэтгэл  өндөр байна. Цаашид илүү ихийг бүтээн энэ шагналын эзэн нь байх болно оо” хэмээжээ.

 Тэгвэл энэ тоглолтын үеэр болсон хамгийн хачирхалтай зүйл  нь тайзан дээр хамтлагийн нэгэн шүтэн бишрэгч залуу гарч ирсэн явдал байв. Тэрээр тайзан дээр зүгээр ч нэг гарсангүй бөгөөд хувцсаа тайлж шалдлан  хуран цугларсан олны дүргүйцлыг ихэд хөдөлгөжээ. Ийнхүү тус хамтлагийн тоглолт хачин сонин зүйлээр их байсан талаар фэнүүд нь ярих ажээ.

  Монголын урлагийнханы тоглолтон дээр фэн нь анх удаа нүцгэлсэн тохиолдол энэ боллоо.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …