ТОП-20 индекс 0.73 хувиар өслөө

indexМонголын Хөрөнгийн бирж дээр морин жилийн эхний өдрийн арилжаагаар 16 ХК-ийн 4154 ширхэг хувьцаа арилжжээ. Энэ өдөр нийт 37 хэлцэл хийгдэж, 4,583,165.96 төгрөгийн арилжаа явагдсан байна.

ТОП-20 индекс 16128.65 нэгж болж өмнөх арилжаанаас 116.89 нэгж буюу 0.73 хувиар өсчээ. Энэ өдөр “Сэлэнгэ дулаанхаан”ХК-ийн үнэт цаас 15 хувь, “Арилжаа импекс”ХК 15 хувь, “Бишрэлт инпастриал” 14.18 хувь, “Агротехимпекс”ХК 14.13 хувь, “Гермес центр”ХК 13.34 хувийн өсөлттэй арилжаалагдаж, бусад компаниудаа тэргүүлсэн байна. Харин өмнөх арилжаанаас бууралттай буюу хасах үзүүлэлт рүү орж арилжаалагдсан үнэт цаас байсангүй.

Ugluu-logo17

Санал болгох мэдээ

Монголбанк Хятадын Ардын Банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтын дүнгээс 1.5 тэрбум юанийг хаалаа

Монголбанк болон Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох своп хэлцлийн гэрээний хүрээнд …