1950-аад оны хамгийн “тасархай” биетэй бүсгүй

 Алдарт Жейн Мэнсфилд, Мэрилин Монро нарыг гарч ирэхээс өмнө Бетти Бросмер дэлхийн хамгийн үнэтэй загвар өмсөгч хэмээн шагшигдаж байжээ. 300 гаруй удаа сэтгүүлийн нүүрэнд “заларч”, гоо бүсгүйн 50 гаруй тэмцээнд түрүүлж Бетти Бросмер 13 настайгаасаа загвар өмсөгчөөр ажиллаж эхэлсэн байна.

Түүний биеийн харьцаа 96.5-45.7-91.4 байсан гэнэ. Тиймээс л “50-аад оны тасархай биет” гэсэн нэрийг зүүжээ. Бетти 1935 оны наймдугаар сарын 2-нд төрсөн ажээ. 1940-өөд оны сүүлчээр сэтгүүлийн нүүрэнд зураг нь тавигдснаар Америкийн секс-бэлэг тэмдэг хэмээх нэрийг зүүх болсон байна.

Зураг нь сэтгүүлийн нүүрэнд гарах тутамд тодорхой хувийг нь авах гэрээг тэр анх удаагаа загвар өмсөгчдөөс байгуулсан байна.

1961 онд 26 настай Бетти бодибилдингийн алдарт тамирчин Жо Вейдертэй гэрлэж, нөхрийнхөө овгийг авсан юм. Жо Вейдер бол Олон улсын бодибилдингийн холбоог үүсгэн байгуулж, Мистер Олимп тэмцээнийг анхлан санаачлагчаас гадна өөрөө бодибилдингийн нэртэй тамирчин байсан.

Хожим нөхрийгөө Арнольд Шварценеггертэй хамтран ажиллахад Бетти санаачлага гаргасан гэдэг. Одоо Бетти эмэгтэйчүүдэд зориулсан “Shape” сэтгүүлийг эрхлэн гаргахын зэрэгцээ “Хүч тамир, гоо сайхан” буланг хөтөлдөг ажээ.

Та бүхэн 1950-аад оны тасархай биетэй бүсгүйн зургаас тольдоно уу.

 

Санал болгох мэдээ

Монгол, солонгосчууд хамтдаа “Хөх толботон” аялал жуулчлалын шинэ маршрут нээх санаачилгыг Ерөнхий сайд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНСУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Сөүл хотноо 2024 оны …