Замын Хөдөлгөөний Удирдлагын төвөөс автозамын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар зөрчил гаргавал түүнийг нь баримтжуулсан торгуулийн хуудсыг хаягаар элгээж байгаа билээ. Үүнд, хурд хэтрүүлсэн, улаан гэрлээр уулзварт нэвтэрсэн, Энхтайвны өргөн чөлөөний 1-р эгнээгээр явахыг хориглосон газар зорчсон, түр зогсох хориотой газар зогссон, FaceBook хуудсанд постлогдсон зөрчил зэргийг баримтжуулсан торгуулийн хуудас болгон хаягаар хүргэж байгаа юм.
Монгол түмний улалжлалт баяр болох хаврын тэргүүн сарын шинийн 1, 2, 3-ний өдрийн зөрчил илрүүлэх төхөөрөмжинд бүртгэгдсэн зөрчлийг Замын хөдөлгөөний удирдлагын төв, Нийслэлийн замын цагдаагийн газар хамтран тохиролцож илэрсэн зөрчлийг хүчингүй болгохоор шийдвэр гаргажээ.
Тэгвэл эл шийдвэрт талархалтай нэгэн байгаа ч эсэргүүцэх хүмүүс ч бас байна. Ийнхүү Нийслэлийн замын цагдаагийн газраас сар шинийн баяраар зөрчил гаргасан жолооч нарыг “өршөөж” торгуулийн төлбөрөөс нь чөлөөлж байгаа бололтой.