Чингэлтэй дүүргийн Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо /НАМЗХ/-ноос санаачлан сар шинийн баярыг угтсан “Таван бууз”, “Ахмадаа хүндлье” уламжлалт арга хэмжээг 2014оны 1 сарын 29-нд зохион байгууллаа.
Уг арга хэмжээний хүрээнд “Цагаан сар”-ын бэлтгэлээ хийж амжаагүй байгаа дүүргийн ганц биеахмадуудад гэр орон, хашааг нь цэвэрлэх, бууз банш, тавгийн идээг нь бэлдэж өгөх зэргээр тусладаг юм байна.
Энэ удаагийн арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 15-р хороонд ганцаараа амьдардаг Дагвагийн Шарваа гуайнд НАМЗХ-ны зүгээс Цагаан сарын баярт нь тусламж үзүүллээ.
“Ахмадаа хүндлье” уламжлалт арга хэмжээнд Чингэлтэй дүүргийн 15-р хорооны салбар зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат, ЧД-ийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын гишүүн Ц.Рэнцэндорж, ЧД-ийн МАН-ын хорооны Г.Батцэцэг, Э.Уянга нар оролцож бууз, тавгийн идээг нь бэлдэж гэр орон, хашаа хороог нь цэвэрлэн ус түлээг нь бэлдэж өгсөн юм.