“Morgan Stanley” банк 1.25 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр болов

42-morgan-stanleyАНУ-ын Холбооны орон сууцны санхүүжилтийн агентлагийн мэдээлснээр “Morgan Stanley” банк “Fannie Mae” компанид ипотекийн баталгаагүй үнэт цаас арилжсан хэргээр нийт 1.25 тэрбум ам.долларын торгууль төлөхөөр боллоо.

Харин “Morgan Stanley” банкны зүгээс дөрөвдүгээр улиралд хууль, шүүхийн ажиллагаанд зарцуулах төсвөө 1.2 тэрбум ам.доллараар нэмэгдүүлсэн гэж мэдэгдээд байгаа бөгөөд нийт 11 тэрбум ам.долларын үнэлгээ бүхий ипотекоор баталгаажсан үнэт цаасыг арилжаалсан аж.

 Дашрамд дурдахад АНУ-ын Холбооны орон сууцны санхүүжилтийн агентлаг 2011 онд “Fannie Mae” болон “Freddie Mac” компаниудад баталгаагүй үнэт цаас арилжсан хэргээр 18 арилжааны банкийг шалгаж эхэлсэн байна. Эдгээрээс “Morgan Stanley”, “JP Morgan”, “Deutsche bank” зэрэг долоон банк нийтдээ найман тэрбум гаруй ам.долларын торгууль төлөхийг хүлээн зөвшөөрөөд байгаа юм.

index

Санал болгох мэдээ

Криптовалютын арилжааны үндэс

Хүн бүр өөрийн хуримтлалыг хамгаалахын тулд хүчин чармайлт гаргадаг – үл хөдлөх хөрөнгө, үнэт металл, …