“Оюу толгой” компани энэ сарын 14-нд анхны зэсийн баяжмалаа экспортлох гэж байгаа тухайгаа мэдээллээ. Өнгөрсөн долоо хоногт “Оюу толгой” компанийн ТУЗ хуралдаж бүтээгдэхүүнээ экспортлох бэлтгэл ажлын талаар хэлэлцсэн байна. Тус компани баяжуулах үйлдвэрээ барьж, өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ашиглалтад оруулсан. Улсын комисс баяжуулах үйлдвэрийн ажилтай танилцаад ашиглалтад хүлээн авснаар ийнхүү бүтээгдэхүүнээ экспортлох боломж нээгдэж байгаа аж.
Энэ онд 600 мянга гаруй тонн баяжмал экспортлох төлөвлөгөөтэй байгаа нь манай улсын экспортын орлогыг ихээр нэмэгдүүлнэ гэдгийг албаныхан хэлж байна.
Эх сурвалж: