Нидерланд улсын Амстердам хотноо 16-р зууны үед хамгийн алдартай байсан Янханы газрыг “Улаан гэрлийн нууц” хэмээх биеэ үнэлэгчдийн музей болгон нээжээ.
Музей байгуулах санааг Мелчер дө Ваянд хэмээх эмэгтэй санаачилсан бөгөөд одоо зохион байгуулагчаар нь ажиллаж байгаа юм байна. Музей нээгдсэнээр хүмүүс “Заавал янхны газарт очихгүйгээр биеэ үнэлэгчид яаж үйл ажиллагаагаа явуулдаг, ямархуу байдаг талаар мэдээлэл олж авах боломжтой” болж байгаа аж. Музейд 16-р зуунаас хойш биеэ үнэлэгчдийн хэрэглэж байсан эдлэл хэрэгсэл, хувцас хунар болон ор дэвсгэр зэргийг дэлгэн үзүүлж, тэдний талаархи богино хэмжээний баримтат киног үзүүлдэг байна.
Сонирхуулахад, Нидерланд улсад 2000 оноос эхлэн биеэ үнэлэгчдийн үйл ажиллагааг албан ёсоор хүлээн зөвшөөрчээ. Мөн биеэ үнэлэгчдийн ихэнх нь 18-21 насны бүсгүйчүүд байдаг бөгөөд үйлчлэх хугацаа болон зэрэглэлээсээ хамаарч 70-250 еврогоор биеэ үнэлэдэг аж. Биеэ үнэлэгчдийн ихэнх нь Ром, Болгараас ирсэн ядуу эмэгтэйчүүд байдаг байжээ.